Тусгай зөвшөөрлийн хамрах талбайн хэмжээ 14.7 сая га болжээ

99e698d5bae0e84ebigАшигт малтмалын газраас олгосон хүчинтэй 3018 тусгай зөвшөөрлийн хамрах талбайн хэмжээ 14.7 сая га болжээ. Уул уурхайн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 0.3 хувиар буурч, нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувьтай тэнцэхүйц болсон нь энэ аж.

2013 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2012 оны мөн үеэс 522 болж цөөрчээ. Өнгөрсөн онд нийт 72 тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болсныг албаныхан хэллээ. Тухайлбал 2013 онд нийт 347 тусгай зөвшөөрөл цуцалжээ. “Centerra Gold” компани 19  тусгай зөвшөөрөлтэй байсан бол энэ тоо өнгөрсөн 12 дугаар сард 14 болж буурчээ. Ингэснээр хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн компаниудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хөрөнгө оруулагч улсаар ангилбал өнгөрсөн онд Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай нэг, Монголын хөрөнгө оруулалттай есөн Виржиний арлуудад бүртгэлтэй нэг компани тус тус тусгай зөвшөөрөл эзэмшихээ больжээ. Ингэснээр дотоодын компаниуд 1226 тусгай зөвшөөрөл, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд 295, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 134 тусгай зөвшөөрөл эзэмшдэг болсон байна.

 Б.Заяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих