Сар дэлхийгээс их гүний устай

Газрын чулуулаг давхарга судлаач эрдэмтэд 1972 онд саран дээр газардсан “Аполлон-17″ сансрын хөлгийн багийнхны сарнаас авсан дээжид тулгуурлан шинэ таамаглалд хүрчээ. 40 жилийн судалгааны дараа Америкийн олон эрдэмтэн cap дэлхийгээс их гүний устай гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ таамаглал үнэнд дөхөх магадлал нь 90 гаруй хувь аж. Чулуулгийн дээж сарыг зузаан чулуулаг давхаргатай, дэлхийгээс 100 дахин их гүний устай болохыг тогтооход гол нотолгоо болжээ.

“Аполлон-17″ хөлөг одоогоор саран дээр хүн аваачсан сүүлийн сансрын хөлөг юм. Үүнээс өмнө хэд хэдэн удаагийн хөтөлбөрөөр саран дээр хүн газардсан бөгөөд сарны жижиг галт уулын тогоон дотроос мөс илрүүлж байжээ. Үүнээс cap сүүлт одтой мөргөлдөх юм уу галт уулын дэлбэрэлтээс болж сөнөсөн гариг болжээ гэх дүгнэлтэд хүрсэн юм.

“Case Western Reserve” их сургуулийн профессор Жеймс ван Орман тэргүүтэй эрдэмтэд сарны чулуулгийн дээжид хийсэн дээрх судалгааныхаа дүгнэлтийг “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.

Э.Төгсөө

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих