“Зоос”-ын удирдлагуудад холбогдох хэрэг прокурорт шилжив

“Зоос” банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий, ТУЗ-ийн гишүүн Д.Батбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэрэг тавдугаар сарын сүүлийн өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжжээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрынхан хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст ийн прокурорт шилжүүлсэн байна. Ш.Чуданжий, Д.Батбаяр нарт холбогдох 15 хавтаст хэрэг бүрдсэн агаад тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, 156 дугаар зүйл “Банкны тухай хууль тогтоомж зөрчих” гэсэн зүйл ангиар ялын дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлсэн байна.

Д.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих