Үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэл, уран зургийн “Морин жилийн өнгө-2014’’ ээлжит үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна
“Артхаус” төв болон “Азийн урлаг” галерей, “Master Jewelry” уран дархны урлан хамтран 4 дэх жилдээ “Моринжилийн өнгө-2014” ээлжит үзэсгэлэн худалдааг нээгээд байна. Үзэсгэлэн худалдаанд Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, аяга, эмээл, үнэтэдлэл, гоёл чимэглэл, уран зураг дэлгэгджээ. Урхийц, чанараараа дахин давтагдашгүй энэхүү өвөрмөц бүтээлүүдээс та сар шинийн гоёлоо худалдан авах боломжтой. Модон морин жилийн сар шинийн баярт зориулан гаргасан энэхүү үзэсгэлэн нь “Артхаус” төвийн 3-р давхрын “The Grand Art” Exclusive Gallery үзэсгэлэнгийн танхимд гарч буй юм.
Үзэсгэлэн Нэгдүгээр сарын 15-нд нээгдсэн бөгөөд 30-ныг хүртэл өдөр бүр 10-19 цагийн хооронд үргэлжилж олны хүртээл болж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Petit a petit, l’oiseau fait son nid.