Урт гартнуудын ажил эхэлснийг сануулж байна
Мөн айлууд баяраар хэрэглэх ууц, буузаа алдах тохиолдол ар араасаа гарсаар байгаа юм. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-нээс 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1647 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 2, хулгайлах 23, дээрэмдэх 1, хүчиндэх 2, танхайрах 5, зам тээврийн хэрэг 8, осол 20 гарч 8 хүн гэмтсэн байна. Энэ мэтчилэн гэмт хэргийн гаралтын тоо буурахгүй байгаа бөгөөд ихэвчлэн хулгай дээрмийн хэрэг гарсаар байна. Тиймээс ард иргэд хулгайд эд зүйлсээ алдхаас болгоомжлох хэрэгтэй байгаа ба цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийг олж саатуулан хариуцлага тооцон ажиллаж байна.
URL: