Дургүйгээ хүргэсэн болгон руугаа хүйтэн мэс далайдаг “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүү Дөлгөөн

petrovis_oyungerelМонголчууд бидний бахархал болсон их аваргын  биед халдан гэмтээсэн хэрэг хэд хоног ихээхэн яригдах болоод байгаа. Хэр баргийн зоригтой аавын хүү халдаад байж чаддаггүй их аваргын  биед зоригтойгоор халдсан Дөлгөөн гэгч нь “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүү гэдгээрээ алдартай, энэ залууд Монголын хууль үйлчлэхээ хэзээнээ байсан энд тэндхийн шөнийн цэнгээний газар хэсэн зугаацаж дургүйгээ хүргэсэн болгон руугаа хүйтэн мэс далайдаг энэ эрх дархтан  хэдхэн сарын өмнө  мөн л “Метрополис” шөнийн цэнгээний газарт найзуудтайгаа наргиж байгаад зэргэлдээх ширээний залуустай маргалдаж, нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохиж, хүнд гэмтээсэн байдаг.
Хохирогчийн нүдэнд нүдний шилнийх нь хэлтэрхий орж, хүнд гэмтэн Бээжинд эмчилгээ хийлгүүлэн нэгэн сайхан аавын хүүг тахир дутуу болгосон гэдэг. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, Б.Дөлгөөнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан ч хөрөнгө мөнгөөр далайлган толгойгоо илүүлээд гарсан билээ.

Монголын хуулийг гууль болгон ээжийнхээ нэрийг хэдэнтээ худалдаж  яваа энэ залууг өшөө хэдэн хүнийг хүйтэн мэсээр гэмтээхийг нь харж суухаас яахав дээ.

www.amjilt.com


URL:

Сэтгэгдэл бичих