Ерөнхий сайд 10 мянган залуучуудыг бүтээн байгуулалт орон нутагт илгээх амлалтадаа хүрэх нь

n++n++n++n++n++n++n++n++Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” хамтран өнгөрсөн 7-р сард “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг эхлүүлж хэдхэн сарын дотор 5000 гаруй оюутан залуучуудыг ажилтай орлоготой болгож байсан бөгөөд тус хөтөлбөрийн үр дүнгийн хуралд нь оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “2014 онд энэхүү төслийг улам өргөжүүлж, 10.000 оюутан, залуучуудыг зам барилга, бүтээн байгуулалтанд гар бие оролцуулах, орон нутаг баг сумандаа амралтаараа очиж ажиллах боломжийг бүрдүүлэх, сайн дурын ажил хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх зэрэг дэд хөтөлбөрүүдээр баяжуулж дэмжин ажиллахаа хэлж байсан юм. Тэгвэл энэ амлалт биелэгдэх бололтой. Өнөөдөр МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” өнөөдөр мэдээлэл хийж 2014 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 10.000 оюутан, залуучуудыг улс орны бүтээн байгуулалтанд ажиллуулах, мөн залуучуудын сайн санааны болох бусад туслах санаачлагыг дэмжих, сайн дурын ажил, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна. Мөн МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” энэ онд “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” болох www.myjob.mnсайтыг ашиглалтанд оруулж ажил олгогч байгууллага, ажил хайгчдын мэдээллийг нээлттэй ил тод болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус сайтад 5732 ажил хайгч, 326 ажил олгогч, 350 нээлттэй ажлын байр бүртгэгдсэн байгаа бөгөөд байнгын болон цагийн ажлын байранд залуучуудаа бүртгэж, зуучилж байна.

1496638_672393286144255_1217845910_n 1528658_672392789477638_1618044421_n 1598203_624714700898908_469548993_n


URL:

Сэтгэгдэл бичих