Никитоны Батчулуун эротик хүслээ шивнэжээ
Монголын хамгийн олон шүтэн бишрэгчидтэй амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучин рок од Бачка буюу Батчулуун цахим ертөнцөд ч өөрийн гэсэн орон зайг хэдийнэ эзэлж “бор шувуу” болсон.
Намба заах насны босгыг хэдийнэ давсан тэрээр жиргээчдийн ертөнцөд байр сууриа илэрхийлсээр ирсэн бөгөөд сахилаггүй гэмээр зарим болчимгүй үгэндээ хатуухан банга хүртсээр ирсэн.
Тэгвэл дуучин маань өчигдөрхөн буруу жиргэж олны зэмлэл шүүмжлэлийг багагүй хүртэж алдар нэрээ сэвтээхдээ туллаа. Тэрээр “Эрэгтэй жиргээчиддээ цагаан сараар ийм ууц санал болгож байна” хэмээн чармай нүцгэн эмэгтэйн ар нурууны зургийг харуулсан нь олны ундуйцуулж.
Мань хүний энэхүү үйлдэлд зарим жиргээчид учиргүй эгдүүцсэн бол зарим нь “Сайхан ууц байна, сүүлгүй юм” гэсэн үг ч хэлж байлаа. Харин жүжигчин Чапи түүний жиргээнд “Ууцнаас залхаж байна” гэсэн байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: