Тойрог vнэд орох цагаар

Хувиа бодох нь байгалиас заяасан шинж байх. Vvнийг vгvйсгээд яахав. Гэвч улсынхаа тєлєє морь нохой мэт зvтгэнэ гэж номхон царай, эх орончийн дvр эсгэн байж сонгогдсон гишvvд зєєлєн суудалд хvрмэгцээ ємнєхєє мартчих юм.  Тэдний ихэнхийн бодол хvсэл ард авгай хvvхэд, ах дvvгийн нэр дээр vлдсэн компаниа дэмжиж энхрийлэхээс хэтэрдэг юм уу. Эрхбиш эргээд санал гуйгаад улаан нvvрээ улалзуулаад очихоо боддог биз дээ, тойрог гэж сvvлийн vес сvжрэх болж. Сонгууль ойртож байгаа болохоор нvvр тахлах юмаа тэд одооноос базааж эхэлж байгаа нь тэр.

Хєдєєний гишvvд айдаггvйгээ авдрандаа хийлээ
Ямаанд хайртай гишvvд одоо “хонь гэж хэлvvлбэл баярлана” гэнэ. Єєрєє єєрсєддєє нэр бодож олсон нь энэ биз. Тэгээд ч 76 мангуу гэж цоллуулж байснаас 76 хонь гэх нь хавьгvй дээр л дээ.

Энэ парламентийн єнгє нэг иймэрхvv. Ямаагаар эхэлж хониор vргэлжилж байх шиг байна. Ямартай ч хєдєєнєєс сонгогдсон гишvvд тойрог дээрээ эргээд очих нvvртэй болж байна. Хэдхэн хоногийн ємнє ноолуурын чиглэлийн vйлдвэрvvдийг хэдэн зуун тэрбум тєгрєгєєр тэтгэхээр хуульчилсан бол одоо ноосны салбарынханд алга тэнийлгэх гэнэ. Vvний тулд 300 тэрбум тєгрєг зарцуулна. Vvнээс малчдын гарыг 50 тэрбум тєгрєгєєр цайлгах гэнэ. Сайхан юмаа, ноосоо єндєр vнээр худалдаад дээр нь нэмж 50 тэрбум тєгрєг авна.

Малчдад олгох мєнгийг буцалтгvй тусламж болгон гар дээр нь тавина гээд байгаа. Амны хишиг нь голлож байгаа малчдадаа баярлахаас яахав. Нэг кг ноос тушаасан малчин 2000 тєгрєгийн урамшуулал авна. Хэрэв 500 кг ноос тушаачихвал 1 000 000 тєг авах жишээний. Vvнийг сонгууль угтсан мєнгєн тэтгэлэг гэхээс єєрєєр юу гэж ойлгох вэ. Харин нэг их єгєємєр царай гаргаад байгаа энэ гишvvд улсын тєсвєєр хvvдэгнэж байгаа гэдгийг битгий мартаарай. Малчдад хайртайдаа бус эргээд очих замаа засч байгаа нь л тэр.

Их хурлынхан аливаа асуудалд нэг ийм янзаар єєрийнхєє эрх ашгийг ямагт хамт хавсаргаж ханддаг нь тодорхой. Эх орон, олон нийтийн эрх ашиг гэхээсээ илvvтэй “би хаана нь, хэрхэн” гэсэн агуулгаар асуудалд ханддагийн илрэл нь энэ мэт тойргийг тойглосон шийдвэрvvд билээ.

Хяргах хоньтой, самнах ямаатай хvн хоосон хонохгvй нь лавтай. Харин чаа гэх ямаагvй ядуучуудаа яах вэ. Тэд ч бас эх орны иргэд. Єлмєн зэлмэн хоолтой, євчин зовлонд ээрэгдэж дээшээ тєр засаг нь хол, доошоо сvvж амраах газар нь хатуу иргэд эх орны нийслэлд олон байна. Тэгвэл тэдний тєлєє ямар шийдвэр гаргах вэ.

Євчинд нэрвэгдсэн жаалхvvд туслахаар олимпийн аваргууд санаачлага гаргаж, єєрсдийн азын дугаараа дуудлага худалдаагаар заржээ. Нэг дугаар гэхэд дээд тал нь 7,5 сая тєгрєгєєр зарагдсан байна. Энэ мэт санаачлага гаргахгvй юмаа гэхэд иргэдийнхээ сайн сайхны тєлєє хууль санаачилж яагаад болохгvй гэж. Эрх нь та нарт байгаа шvv дээ.

Єєх ч биш, булчирхай ч биш болгосноос хэлэлцэхгvй байвал яасан юм бэ

Єрєєлийн тєлєє бус єєрсдєдєє зориулж, эсвэл єєрсдийн эрх ашгаа хавсаргадгийн нэг жишээ нь Сонгуулийн хууль болох нь тодорхой байна. Уг нь Сонгуулийн тухай хууль бол нийт иргэдэд хамаатай хууль. Харамсалтай нь энэ хууль мєнєєх 76-гийн эрх ашгаас давж гарахгvй нь бололтой. Бид хорин жил энэ мажоритар системээр сонгууль явууллаа. Vр дvн нь сонгуулийн луйвар, долдугаар сарын 1-ний хэрэг явдал. Ийм нvдэнд харагдаж, гарт баригдах бэлээхэн vр дагавар байсаар атал энэ хуулийг олон нийтийн, улс эх орныхоо эрх ашигт нийцvvлэн єєрчлєх хvсэл зориггvй нь харагдаж байна. Одоо яригдаж байгаа хамгийн магадлалтай хувилбараар бол 24:52 буюу 76 гишvvний 24-ийг пропорциональ хувилбараар сонгох бололтой юм. Ингэхдээ одоо байгаа тойргийг бvр багасгаж хоёр хуваах тухай дуулдаж байна. Их санасан газар есєн шєнє хоосон хонов гэгч л болж байна даа. Нэг ийм єєх ч биш булчирхай ч биш сонгуулийн хууль гаргаад дахиад лавтай 20-30 жил явах юм байна л даа. Ингэвэл Монголын улс тєр дэх луйвар булхай мєн тийм хугацаагаар vргэлжилнэ.

Их хурлынхан Сонгуулийн хуулийг тєгєлдєршvvлэхийнхээ оронд харин ч сонгуульд саналаа єгєхгvй бол эх орны хишгийг нь єгєхгvй, тоологч машиныг эвдвэл эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ гэхчлэн иргэд рvvгээ чиглэсэн хариуцлага ярьж суугаа нь ямар вэ.

Соц нийгмийн vед Говийн бvсийн нэмэгдэл гэж байв. Тэр нь юу вэ гэвэл говийн аймгуудад ажиллаж амьдарч байгаа дээд тусгай дунд мэргэжилтнvvдэд цалингийн нэмэгдэл хувь олгох явдал. Эрхэм гишvvд vvнийг дахин сэргээх аргыг бодож олжээ. Уг нь бол муу ч зvйл бас биш. Харамсалтай нь энэ халамжинд зєвхєн тєрийн албан хаагчид л хамаарч байна. Тэдгээр нь нийтдээ 38 мянга гаруй хvн болж байгаа юм байна.

Монголынхоо аглаг буйд нутагт амьдарч газар усандаа эзэн болж, бор зvрхээрээ болгож бvтээж яваа тэр эгэл боргил хvмvvс энэ халамжийн гадна vлдэж байна. Хуулийн алагчлалыг эрхэм гишvvд удахгvй батлана биз. Тєрдєє алагчлуулснаас аянганд ниргvvлcэн нь дээр гэж иргэн хvнд санагдаж мэдэх юм шvv.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих