БӨХЧҮҮД 2012 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ УЧРААС УИХ-ЫН ТАНХИМЫН ШИРЭЭ САНДЛЫГ ТОМСГОХ АЖЭЭ

Ямар ч л байсан ирэх 2012 оны УИХ-ыг сонгуульд даян аварга Г. Өсөхбаяр, их аварга Д. Дагвадорж, гарьд Ц. Цэрэнфунцаг нар МАН-аас төрсөн нутгаасаа нэр дэвших бол АН-аас олимпийн аварга Б. Түвшинбаяр, гарьд Б. Гантогтох, даян аварга А. Сүхбат нар нэр дэвших аж. Гэхдээ аварга Сүхбатын хувьд МАХН-аас дэвшинэ гэсэн яриа ч ортой. Дархан аварга Б. Бат-Эрдэнэ, сумоч Д. Батбаяр хоёр улиран сонгогдох магадлал өндөр гэж бодохоор парламентын ордонд хулгар чихтэй арав гаруй бөхчүүд хамаг зай талбай эзлэн суух ажээ.

Иймээс парламентийн ордны ширээ сандлыг томсгох, солих яриа ч ордны аж ахуй хуриуцсан хэлтсийн хурал дээр яригдав. МАН-д элссэн аварга Г. Өсөхбаярт намын удирдлагууд ихээхэн итгэл үзүүлж хоёр жил дараалан “цэнхэр” намд саналаа өгдөг Архангайчуудыг “Буур Жамъяан аварга”-ын зээгээр номхруулах гэнэ. Аварга Г. Өсөхбаярын сонгуулийн сурталчилгааг нам нь даахаар болжээ. АН-ын хувьд Б. Гантогтохыг Увс аймагт сойж Х. Баянмөнх аварга, О. Балжинням, заан Г. Тулгаа, Б. Ганболдыг сонгуулийн сурталчилгаанд дайчлахаар төлөвлөснийг мэдсэн МАН-ынхан ч хариу цохилт өгөхөөр шийджээ. Ингэхдээ тэд Б. Гантогтохын тойрогт дуучин С. Жавхлангаар жийрэг хийж түүний саналыг хуваах юмсанж. Увс аймгаас таван удаа сонгогдсон ХЗДХ-ийн сайд Ц. Нямдоржийн өөдөөс ардчилагчид аварга О. Балжинням аваргыг тавих гэсэн нь талаар болжээ. О. Балжинням аварга “Би хэл ам муутай хүн. Олны өмнө индэр дээр гараад гадаад дотоод үг хэлж чадахгүй. Хэдэн жилийн өмнө “Витафит ундаа” гэж хэлэх гээд баахан онигоонд орсон” гээд тас зөржээ. Зүлэг ногоон дэвжээнд сайн барилдаж том цол авчихаад зодгоо тайлах үед шууд парламентын оронд “ногоон” гэрлээр ордог нэгэн шат дамжлаг монголын төрд үүсэх нь энэ ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих