Дурласан бүсгүйгээ өөртөө татъя гэвэл…
Хүнд дурлана, хайртай болно гэдэг амаргүй зүйл юм.
Хэрэв өөрийн болгож чадахгүй бол бүр ч хэцүү. Ингээд сайн болсон, дурласан эмэгтэйгээ өөрийн болгоход тань туслах үүднээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.
- Хэзээ ч болзооноосоо бүү хоцорч байгаарай. Тэр тусмаа анхны болзооноос. Энэ нь маш бүдүүлэг хэрэг юм.
- Анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Иймд гадаад үзэмж болон хувцаслалтандаа маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн нэг их хурц биш зөөлөн үнэртэй ус түрхэхэд зүгээр юм шүү.
- Түүнтэйгээ хамт байсан үедээ аль болох цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Уйтгартай, залхуутай байдлыг хэзээ ч үүсгэж болохгүй. Учир нь дараагийн болзоондоо тийм ч их догдлохгүй л болов уу.
- Гэртээ уриад өөрийнхөө хийж чаддаг хоолоор дайлж, оройн хоолоо хамтдаа идэнгээ халуун дотно яриа өрнүүлж суухад зүгээр юм шүү. Тэгэхдээ гэр орныхоо эмх цэгцтэй болон цэвэрхэн байдлыг анхаарах хэрэгтэй.
- Заавал тэмдэглэлт баяр ёслол гэлтгүй ердийн өдөр ч гэсэн түүнийгээ баярлуулах гэнэтийн сюрприз яагаад барьж болохгүй гэж. Тухайлбал халуун дотно үгтэй ил захидал баглаа цэцгийн хамт илгээх, өдрийн хоолонд нь зориулж пицца ч юм уу аль эсвэл шарсан тахиаг дуудлагаар хүргүүлэх, орой ажил тарах үеэр нь урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлынх нь гадаа хүргэж өгөхөөр хүлээгээд зогсож байх гэх мэт.
- Өөртэйгээ аль болох хамт байлгахыг хичээ. Учир нь эмэгтэй хүн дасаж дурладаг шүү дээ. Долоо хоногийн гурван өдөр нь түүндээ цаг гаргаж яагаад болохгүй гэж. Хамт кино үзэх, салхинд гарах, оройн хоол идэх, спортоор хичээллэх гэх мэтээр санаачилга гаргаж байх нь зүйтэй.
www.busgui.net
URL: