МАН-ын туг уу, Францын далбаа юу?
МАХН-ын голдоо улаан сарнайтай, улаан, цэнхэр хосолсон тугийг МАН-ынхан сая ХХYI их хурлаараа сольсон. Ингээд улаан, цагаан, цэнхрийг хослуулж төвд нь алтан соёмбо шигтгэсэн улаан сарнайн гоёлтой тугийг залав. Гэтэл энэ туг гишүүдийнхээ дунд гайхшрал төрүүлээд эхэлсэн байна.
МАН-ын их хурлын улаан, хөх, цагаан өнгө сүлэлдүүлсэн тайз заслыг харсан зарим нь Голландын төрийн далбааны өнгө байх чинь вэ гэсэн бол зарим нь ОХУ-ын төрийн далбаа шиг хэмээж байсан. Харин намынхаа нэрийг сольмогц гаргаж өлгөсөн туг нь Францын төрийн далбааг эсрэгээр эргүүлээд зүүчихсэн юм шиг харагдаж байна гэсэн яриа бас гараатхав.
Ингэхэд МАН-ын туг уу, Францын төрийн далбаа юу гэх эргэлзээ төрж мэдэх нь ээ. Эрх биш МАН-ын туг соёмботой сарнайгаараа ялгарах байгаа даа.
Д.ОЮУН
URL: