Их найм Арабын тэмцлийг дэмжлээ

Францын тансаг Довиле далайн эрэгт Их найман орны удирдагчид чууллаа. Энэ удаа Их наймын удирдагчид “Арабын хавар” буюу єнгєрсєн хавраас эхлэн одоо хvртэл Ойрхи Дорнодын зарим оронд vргэлжилж буй улс тєрийн тэмцэл хєдєлгєєн, тэр дундаа Ливийн зэвсэгт мєргєлдєєний тухай онцлон хэлэлцсэн юм. Их найм, тэр дундаа барууны удирдагчид Ойрхи Дорнод дахь ардчиллын тєлєє тэмцэж буй жагсагчид, босогчдыг дэмжиж, санхvvгийн туслалцаа vзvvлнэ гэдгээ энэ vеэр тодорхой мэдэгдэж байлаа. Хэрэв тэдэнд тусалж дэмжихгvй бол байдал бvр ноцтойгоор ч эргэж магадгvй гэдгийг Их Британийн Ерєнхий сайд Дэвид Камерун хэлж байсан юм. Тиймээс Их найм дундаасаа 20 тэрбум ам.доллар босгож, Ойрхи Дорнодын тэмцэгчдэд туслахаар тохирсон байна.

Тvvнчлэн Японы Фvкvшимагийн атомын цахилгаан станцын байдлаас vvдсэн цємийн аюулгvй байдал ч хэлэлцvvлгийн анхаарлын тєвд байв. Их найм хэлэлцээрийн цэсэндээ шинээр багтаасан нэг сонирхолтой сэдэв нь интернэтийн орчныг хэрхэн зохицуулах, онлайн хэ-рэглэгчдийн хувийн нууц болон зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах тухай байлаа. Энэ сэдвийн дагуу “Facebook”-ийг vндэслэгч Марк Зукерберг, “Google”-ийн гvйцэтгэх захирал Эрик Шмидт гээд интернэтийн нєлєє бvхий боссуудыг Их наймын чуулга уулзалтад урьжээ. Дэлхий даяар 600 сая гаруй гишvvнтэй “Facebook”-ийн захирал Марк Зукерберг интернэт орчинд хууль дvрэм тогтоох гэж оролдох нь хvний чєлєєтэй vг хэлэх эрхийг хааж боогдуулан, технологийн дэвшлийг сааруулах сєрєг vр уршигтай тул болгоомжтой хандахыг Их наймын удирдагчдад хэлсэн юм. Гэвч удирдагчид нийгэмд ямар дvрэм журам vйлчилдэг яг тэр л зарчмаар интернэтэд ч хууль эрх зvйн зохицуулалт хэрэгтэй гэж vзсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих