Ар, Өвөр Монголчууд хамтарч жагслаа
Євєр Монголын Шилийн гол аймгийн Баруун Vзэмчин хошууны Хоолт гол суманд БНХАУ-ын “Чvн Чен” компани ашигт малтмалын vйл ажиллагаа явуулж малчдын бэлчээрийн газарт халдаад байгаа билээ. Тиймээс байгаль орчноо хамгаалах гэсэн нутгийн иргэд цагдаагийн байгууллага болон Засгийн газартаа удаа дараа энэ асуудлыг зогсоох шаардлага тавьсан боловч ямар ч арга хэмжээ авалгvй єнєєдрийг хvрээд байгаа.
Бvр тус компанийн буруутай vйл ажиллагаанаас болж Шилийн гол аймагт олон хvн зуурдаар амиа алдах болжээ. Дээрх байдлыг эсэргvvцэн Шилийн гол аймагт болж буй жагсаал цуглаан єчигдєр Улаанбаатар хот дахь БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа “vргэлжиллээ”.
Нийт арав гаруй хєдєлгєєний 200 гаруй иргэн БНХАУ-аас манай улсад суух Элчин сайдын яамны гадаа єчигдєр 12.00 цагт, Сvхбаатарын талбайд 13.00 цагт тус тус эсэргvvцлийн жагсаал хийлээ. Уг жагсаалд “Даяар Монгол”, “Хєх Монгол” гэх мэт хєдєлгєєнvvдээс гадна “МНН”-ын Нийслэлийн салбар зєвлєлийн дарга С.Бум-Ялагч оролцсон юм. Жагсаалд оролцогчид “газар шороо, єв соёлынхоо тєлєє хамаг Монголчууд нэгдэгтvн”, “Хятадад алагдсан Євєр Монголын малчин Сvхболд”, Хятадад алагдсан Євєр Монголын малчин Мэргэн” гэсэн бичгvvдийг уйгуржин болон крилл vсгээр бичин барьсан байлаа.
Тэд энэ vеэрээ бидний хийж байгаа жагсаал ямар нэгэн байдлаар Монголын улс тєртэй холбоогvй бєгєєд зєвхєн эрхийнхээ тєлєє тэмцэж байгаа гэдгээ онцолж байлаа. Дашрамд дурьдахад, уг жагсаалд оролцогч 200 гаруй хvний 60 гаруй нь Євєр Монголчууд харин vлдсэн нь манай улсын иргэд байсан юм.
Б.Энх
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: