АВАРГУУД ДУГААРГVЙ УТАСАА ХАЛААСЛААД ХАРИВ АА
“Амжилтын тєлєє хамтдаа” ТББ, урлаг соёлын зvтгэлтнvvд хvнд євчиндєє шаналан єдєр хоногийг аргацаан єнгєрєєж буй Д.Амарбаясгалан хvvд туслахаар хандивын аяныг эхлvvлээд байгаа билээ. Тив дэлхийд нэрээ дуурсгасан Монгол Улсын гавьяат тамирчин, Хєдєлмєрийн баатар Н.Тvвшинбаяр, Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган болон Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар нар єєрсдийнхєє утасны дугаарыг дуудлага худалдаанд оруулахаар болсон юм. Энэхvv дуудлага худалдаа уржигдар “Record” ресторанд болов. Хамгийн эхний дуудлага худалдаагаар Э.Бадар-Ууганы 99002222 дугаарыг оруулж хоёр сая тєгрєгєєс дуудсан боловч таван минут ч хvрэхгvй хугацаанд н.Отгонсувд хэмээх эмэгтэй 3.5 сая тєгрєгєєр єєрийн болгож чадсан юм. Дараагаар нь Б.Наранбаатарын 99003333 дугаарыг мєн л хоёр сая тєгрєгєєс эхэлж дуудлаа. Гэвч тийм ч олон хvн ирээгvй байсан болохоор тvvний дугаарт vнэ хаялцаагvй учир гавьяат маань хугацаа олгож, дараагийн vнэ хаялцааныг эхлvvлэхийг хvссэн юм.
Х.Цагаанбаатарын дугаарыг ихэд сонирхов
2008 оны Бээжингийн олимпын аварга Н.Тvвшинбаярын 99001111 дугаарыг таван сая тєгрєгєєс эхлvvлье хэмээн хєтлєгч зарлахад аваргын эрэмбийг дагаад vнэ нь єсєх нь тодорхой хэмээн бодож байтал талаар єнгєрлєє. Хєтлєгч таван сая тєгрєг хэмээн эхлvvлэхэд ирсэн зочид дор бvрнээ хэн энэ дугаарыг авах болоо гэсэн шиг нэг нэгнээ ширтэн суусан юм. Хэсэг хугацаа єнгєрч Т.Оргил хэмээх залуу таван сая 50 мянга хэмээн дуугархад тvvнийг давж хэлэх хvн гарахгvй байсаар хєтлєгч “Ээ та нар энэ дугаарыг авбал жилийн дараа хэдэн саяд хvрэх чулуу дугаар юм шvv дээ” хэмээн хошигносоор гурав тоолж дуудлага худалдааны цанг цохилоо. 99001111 дугаарын шинэ эзэн худалдан авагч залуу “Би vнэхээр их баярлаж, сэтгэл хєдєлж байна” хэмээсээр олимпын аваргын дугаарыг єєрийн болгов. Хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын 99000099 дугаар харин ч нэг хvмvvсийг хэсэгхэн хугацаанд алалцуулаад авав. Хєтлєгч эхний vнийг таван саяаас эхлvvлсэн бол шууд л 500 мянгаар нэмэгдсээр сvvлдээ бvр зургаан сая хvрлээ. Зургаан саяаар vнэ цохисон эзэн нь хурдан гурав тоолооч гэхийн хооронд дугаарын vнэ єсч тєвєггvйхэн долоон сая тєгрєг болсон юм. Vнэ цааш нэмэгдэж долоон сая 500 мянган тєгрєг хvрлээ. Ингээд эцсийн мєчид дуудлага худалдаа эхэлсэн цагаас хойш их л намбатай ажиглан суусан аймгийн хурц арслан Т.Энхтайван энэ чинь миний дугаар болох байсан гэсэн шиг их баяртайгаар єєрийн болголоо. Тvvний дараагаар дэлхийн аваргын хошой медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын 99003333 дугаарыг дуудлага худалдаанд оруулж дєрвєн сая хvрснээр н.Батболд гэгч залуугийнх болсон юм.
“Vнэн vv”-гийн Р.Нямбаяр ирсэн зочдыг уйдаасангvй
Дуудлага худалдааг “Vнэн vv”, “Саятан” нэвтрvvлгийн хєтлєгч Р.Нямбаяр vнэхээр мундаг зохион байгуулав. Дуудлага худалдаа эхэлсэн цагаас vзэгчид идэвхгvй байсан ч хєтлєгч маань єєрєє хорхойсч хааяа, хааяахан vнэ хаялцаж байсан юм. Н.Тvвшинбаяр аваргын дугаарыг авсан залууд “Н.Тvвшинбаяр яг одоо барилдаж байгаа гэнэ ээ. Найз нь чамд амлачихая. Цаадахыг чинь ирэхээр та хоёрыг архидуулнаа. Цагаанаа хоёулаа шоудахаараа хэдэн тєгрєг vрдэг билээ. Манай аваргууд чинь найзлаад явахад ямар тvшигтэй гээч” гэж хошигнов. “Магнай найзынх нь сэтгэл хєєрєєд байна. Чиний 9911-тэй дугаарыг зарчих уу” хэмээн жvжигчин М.Баярмагнайг сандаргаад авлаа. Олимпын аварга Э.Бадар-Ууганы дугаарыг авсан эмэгтэйд “Санаа зоволтгvй ээ. Та хоёрыг заавал уулзуулна” гэх мэтчилэн ирсэн vзэгчдийг хєгжєєж уур амьсгалыг ёстой л нэг єєрчлєх шиг болов. Дашрамд сонирхуулахад, “TLG-13” ТББ-ын тэргvvн С.Тулга Д.Амарбаясгалан хvvд сая тєгрєг хандивлалаа.
С.Тулга: Таваг хоолоо олж идэж сурсан хvн, хажуудаа байгаадаа ямагт туслах хэрэгтэй
Манай “TLG-13” ТББ жил бvр хvмvvнлэгийн vйл ажиллагаа явуулж ирсэн. Манай дээд лигийн тэргvvн тоглогч Б.Ариунболд агсан маань цусны хорт хавдар тусахад хандив єргєж л байлаа. “ТV-9” телевизтэй хамтарч сагсан бємбєгийн шоунаас олсон мєнгєє энэ хvvд хандивлаж байна. Орчин vеийн шинэ vеийн монголчууд буяны хандивыг явуулж байх хэрэгтэй гэж боддог. Хvн болгон таваг хоол иддэг. Энэ хоолоо олж идэж сурсан хvн бол дэргэд байгаа хvмvvсийнхээ сайн сайхны тєлєє туслах хэрэгтэй л гэж боддог. Тэгээд Д.Амарбаясгалан хvvдээ цаашид ч тусласаар байх бол-но гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Олимп, тив дэлхийн аваргууддаа энэ хvvгийн ємнєєс баярлах нь зvйтэй болов уу.
Амарбаясгалан хvvгийн аав Дорждэрэм
Монголын сор болсон, азтай одтой аавын хvvхдvvд миний хvvд чин сэтгэлээсээ тусалж байгаад баяртай байна. Хvv минь єдий бага насандаа ховор тохиолддог хvнд євчин тусаад шаналж байхад Монголын ард тvмэн нэгэн дуугаар нэгдэж тусалж байгаад vнэхээр их сэтгэл хєдєллєє. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Миний хvvг Монголд эмчлэх ямар ч арга зам байхгvй. Бид сvvлийн гурван жил улирал тутамд гадаадад эмчлvvлж байна. Vнэхээр хvний амьдралд євчин зовлон л тохиолдох юм бол амьдрах аргагvй, итгэлгvй болдог юм байна. Гэхдээ хvvгээ эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Монголын ард тvмэндээ энэ дашрамд баярласнаа хэлэх нь зvйтэй байх.
Н.Тvвшинбаяр аваргын дугаарыг худалдан авагч Т.Оргил
Би єнєєдєр vнэхээр их азтай байлаа. Монгол Улсын анхны олимпын аварга Н.Тvвшинбаярын єєрийнх нь эдэлж хэрэглэж байсан их сайхан энергитэй дугаарынх нь эзэн болсондоо их баяртай байна. Дээр нь тооны бэлгэдэл гэж маш агуу зvйл байдаг юм. Хорвоогийн бvх зvйл нэгийн тооноос эхэлдэг шvv дээ. Єнєєдєр дугаар авна гэж орж ирээгvй. Санаандгvй байдлаар орж ирээд л аваргын дугаар гэхээр нь сэтгэл хєдлєєд авчихлаа. Сэтгэл их єндєр байна. Сарандаваа гэж миний багш л даа. Єнєєдєр намайг энд ирж дугаарын тооны утга учрыг нь тайлбарлаж єгєєд ир гээд явуулсан юм. Тэгсэн ажлаа хийх биш энэ хvмvvстэй аваргын дугаарыг нэг ёсны булаацалдаж байж єєрийн болголоо.
URL: