Сирийн хилийн чанадах сөрөг хүчин Сирийн асуудлаарх олон улсын хуралд оролцохоос түр татгалзав
Сирийн хилийн чанадах гол сөрөг хүчин “Сирийн сөрөг бүлэг ба хувьсгалын хүчний бүх Сирийн холбоо” 20-нд мэдэгдэхдээ, уг байгууллага удалгүй болох гэж байгаа Сирийн асуудлаарх Женевийн 2-р хуралд оролцохоос түр татгалзаж байна, НҮБ-аас Иранд өгсөн урилгаа цуцлах юм уу Ираны талаас Женевийн 1-р хурлын албан мэдээг хүлээн авсан нөхцөлд уг хуралд оролцохыг бодолцоно гэжээ.
Үүнийг “Сирийн сөрөг бүлэг ба хувьсгалын хүчний бүх Сирийн холбоо”-гийн хэвлэлийн төлөөлөгч Лоуау Сафи Истанбулд мэдэгдсэн юм. Энэ асуудлаар хэвлэлийн бага хурлыг хийнэ гэж тэр мөн хэлэв.
\Урьхан\
URL: