38 тэрбумын хэрэгтэй “Хөтөлийн цемент шохой”-н А.Шоовдорыг ажлаас нь чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд “Хөтөлийн цемент шохой” компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн шалгасан.
Ингээд тус компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьсон билээ.
Энэ явдлаас үүдэн улсын цементийн нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг “Хөтөлийн цемент шохой” компанийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ. А.Шоовдорыг ТӨХ-ны шийдвэрээр чөлөөлж оронд нь Г.Батдоржийг томилсон байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар Г.Батдорж нь энэ албанд томилогдохоосоо өмнө Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны компанийн захирлаар ажиллаж байжээ. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы ойрын хүн гэх нь бий.
URL: