Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл амралтын өдрүүдэд үргэлжилнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан.
Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж байна.
Бүртгэл 1-р сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ амралтын өдрүүдэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн амралтгүй ажиллаж, иргэдийг бүртгэх юм байна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд хамрагдаж амжаагүй байгаа иргэд энэ амралтын өдрүүдэд 10-20 цагийн хооронд хорооныхоо байранд очиж бүртгүүлээрэй
URL: