Зүүн Азийн агаарын даралт цаашид буурна

ffcfa9508820b1d6c527085f7a3f8fa2_LМОСКВА. /Interfax/. Номхон далайн баруун хэсгийн усны температур өссөнтэй холбоотойгоор Зүүн Азийн улсууд халуун агаарын нам даралтад автах аюултай байна гэж Сөүлийн их сургуулийн судлаачид үзжээ.

Зүүн Азид агаарын даралт урьд өмнөөс ч илүү  бага болох аж. 1977-2010 онд Номхон далайн баруун хэсгийн далайн гадаргуун температурын хэмжээ бусад хэсгээс илүү өсч, халсан байна.
Номхон далайн усны температур харилцан адилгүй өөрчлөгдөж байгааг хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлахад илүү гүнзгий судалгаа шаардлагатай гэж дээрх судалгаанд тэмдэглэжээ.
Л.Урангуа


URL:

Сэтгэгдэл бичих