Монголын бас нэг баялаг гадаадынх боллоо

Энэ бол гадаадын хэвлэлvvдэд єчигдєр гарсан шинэ мэдээ. Солонгосчуудын нvvрсний уурхайн тал хувийг нь худалдан авсан гээд байгаа энэ мэдээнд ямар нэг уурхайг нэр зааж хэлсэнгvй. Гэхдээ Монголын баруун хойд нутагт байдаг гэж онцолжээ. Тэгэхээр баруун Монголын нvvрсний их орд /бассейн/ дээр байдаг Хєшєєт, Олон булаг, Хотгорын уурхайн

 аль нь ч байж болох. Гэхдээ мэдээнд 79 сая тоннын нєєцтэй гэж дурдсан нь анхаарал татаж байна. Дээр дурдсан гурван уурхайгаас Ховд аймгийн нутаг дахь Хєшєєтийн уурхай л энэ хавьцаа нєєцтэй. Хавьцаа гэхийн учир нь Хєшєєтийн уурхай л аль социализмын vед улсын тєсвийн хєрєнгєєр орос ах нарын тусламжтайгаар хайгуул хийж, 87,9 сая тоннын нєєцтэй гэж тогтоосон байдаг.

Тэгэхээр єнєєдєртєє “Мон-Энко” компанийн эзэм¬шилд байгаа Хєшєєтийн уурхайн тал хувийг солон¬госчууд авсан болж байна. Хэдийгээр энэ компани Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж хєрєнгє босгож байгаа гэх боловч энэ мэдээнд дурдсанаар бол хувьцааг нь худалдан авсан биш харин уурхайн тал хувийг авсан болж таарч байна.
Хєшєєтийн уурхай хэдийгээр ийм их нєєцтэй ч стратегийн орд газруудын жагсаалтыг батлах тухай УИХ-ын хуралдаан дээр “Мон-Энко” компанийхан “Нєєц нь тогтоогдоогvй байгаа. Хайгуул хийж байгаа” гэсэн тайлбар тавьж байгаад стратегийн орд газрын жагсаалтад оруулахгvй авч vлдсэн юм.
Харин Монголын ард тvмэн, монгол тєрийн ємнє “Нєєц нь тогтоогдоогvй байгаа” гээд байсан асар их баялагтай, нvvрсний илчлэгээрээ Тавантолгойгоос дутахгvй энэ сайхан орд газрын тал нь л ямар ч байсан гадаадынх болчихлоо. Одоо vлдэх хэсэг нь яах бол. Уг нь УИХ стратегийн орд газруудын жагсаалтад нэмэлт єєрчлєлт оруулах тухай тогтоолын тєсєл боловсруулаад ажиллаж байгаа юмсан.
Нєєц нь тогтоогдсон 87,9 сая тонн бvхий ордын тал нь солонгосчуудынх, одоо хайгуул хийж байгаа 60 гаруй мянган га талбай дахь 460 сая тонн нь хятадынх болох нь л дээ.


URL: