10 жилийн дараа… амьдрал, хайр, хань….
Манай арван жилийн ангийнхан 30 жилийн дараа уулзлаа. Хамтдаа нутаг явж, бид бөөн баяр болоод бага насныхаа дурсамжийг ярьж, багшдаа бэлэг өгч сайхан уулзалт боллоо.
Хэсэг хугацааны дараа ангийн охинтойгоо тааралдахад ийнхүү өгүүллээ.
- Ажаад байхнээ сайн хүнтэй суусан нь гялалзаж муу хүнтэй таарсан нь гунджээ…
Би баахан бодов, за байз анзаараагүй юм байна шүү, хэн нь аятайхан хэн нь тиймэрхүү байлаа?
Тэр охин анхны хайраа харжээ, хараад л баймаар бахархмаар залуу байсан чинь… Арай бишээ гэлээ.
Надад нэгийг бодогдуулав. Хүн ханиа маш зөв сонгох хэрэгтэй юм байна, мэргэжил боловсрол, найз нөхөд гээд сонгох зүйлүүд зөндөө байдаг ч насан туршдаа амьдрах хань хамгийн чухал сонголт.
Насны эцэст ханийн минь халамж л намайг өөдрөг харагдуулж байгаан байна даа…
URL: