“Чалко”-д өрөө дарах нүүрсний тээвэрлэлт шийдлээ хүлээж байна

coal1_5Коксжих нүүрсний үнэ унах хандлага ажиглагдаж буйг “Mining.com” мэдээллээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Австралийн баруун эрэг орчмоор экспортын коксжих нүүрсний үнэ 151.1 ам.долдар байсан бол өнгөрсөн долоо хоногт 130.3 “ногоон” болж буурчээ. Үнэ ийнхүү буурч байгаагийн шалтгаан нь Хятадын хэрэглээ багассантай холбоотой гэж зарим шинжээч тайлбарлаж байна. Гангийн үйлдвэрлэлийн үндсэп түүхий эдийн баянбулгуудын нэг Тавантолгой ордоос энэ онд манай улс 11 сая тонн “шатдаг” чулуу олборлоно. Энэ төлөвлөгөөгөө биелүүлбэл бид өнгөрсөн жилийнхээс даруй 10 дахин их хэмжээний нүүрс олборлох юм.

Уул уурхайн яамнаас мэдээлснээр дээрх зорилт биелбэл 900 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэх аж. Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн есдүгээр сард мэдээлэл хийхдээ “Гурван сая тонн нүүрс нийлүүлээд “Чалко”-д өргүй болно. “Чалко”-гийн ерөнхийлөгч ирсэн.

Түүнд гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай өөрчлөлт оруулсан талаар талархал илэрхийлсэн. Mөн бид аль болох олон улсын төвшинд хүрсэн болзлуудыг тавина. Аль болох нүүрсийг дэлхийн зах зээлийн ханшаар авахыг хүссэн. Хүлээж авсан” хэмээн ярьсан билээ. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийн хэлснээр манай улс “Чалко”-д 350 сая ам.долларын өртэйгеөс 150 сая “ногоон”-ы өрөөс бусдыг нь төлөөд байгаа юм. Түүнчлэн энэхүү төлөх өрийг дарах хэмжээний нүүрсийг олборлочихсон ч тээврийнхээ асуудалдаа шийдэл хулээж байгаа юм байна. Тавантолгойн нуүрсний олборлолт чамлахааргүй хэмжээнд хүрч, энэ орд өгөөжөө өгсхөөр байгаа ч коксжих нүүрсний үнэ өөдлөхгүй нь.

Ж.Ц0Г30ЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих