“Turkish airlines” авиакомпани “Дижитал” хамтлагийнхны тэвчээрийг баржээ

dc6f9ab752c908c3bigХип хопыг Монголд нэвтрүүлэгчдийн нэг, хүмүүст зөвөөр ойлгуулахад хамгийн том хувь нэмрийг оруулсан гэгддэг “Дижитал” хамтлаг энэ 2014 онд 15 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байгаа. Харин энэ ажлын өмнөхөн амарч зугаалахаар Турк Улсад хэсэг хугацаанд аялж, тоглож байгаад хэдхэн хоногийн өмнө ирсэн аж. Тэд Турк Улсад сурч, ажиллаж байгаа монголчуудтайгаа хамтарч Шинэ жилийн баяр дээр нь баяр нэмж ая дуугаа өргөөд, амарч зугаалж аваад нутагтаа ирэхдээ дэлхийд томоохонд тооцогддог алдарт “Туркиш эйрлайнс” авиакомпанийн нислэгээр иржээ.

Монголд багагүй хөрөнгө мөнгөөр реклам сурталчилгаа цацдаг тус компанийн онгоцны нисгэгчийн буруу юу, эсвэл үнэхээр газардах боломж Монголын нислэгийн талбайд байдаггүй юм уу бүү мэд, газардаж чадахгүй наашаа, цаашаа ниссээр нийтдээ 26 цагийг зарцуулж, зорчигч хүмүүс онгоцондоо түгшин түгшин явжээ.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн энэхүү нислэгээр монголчуудаас гадна Монголыг зорин ирж буй олон тооны европчууд байсан бөгөөд онгоцны нисгэгчийн буруу юу, эсвэл утаагүй зуух тараагаад тараагаад утаа нь арилдаггүйн гай юу, ямартаа ч сүүлийн үед Туркиш эйрлайнсын нислэг байнга ийнхүү асуудал дагуулж, дамжин өнгөрөх хүмүүсийн нислэгийг хоцроодог уламжлал тогтжээ.

“Дижитал” хамтлагийнхан эхэндээ Христээ дуудаж, залбирал үйлдэж буй гадныхныг шоолж байснаа сүүлдээ бухимдсан тухайгаа фэйсбүүктээ бичсэн байна лээ. Ямартай ч тэд Европын номер нэг гэгддэг Туркиш эйрлайнсыг сонгох нь тийм ч сайн сонголт биш, үйлчилгээ, харьцаа, хоол гээд юм юм нь тааруухан гэдгийг уулзсан, учирсан хүмүүстээ хүүрнээд амжжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих