Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 16/

500_1223596321_middle_eastern_woman_isӨнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 16.  Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 15. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.  Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.  Наран 08.31-д мандаж, 17.19-д жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонины орд (3/21-4/19): Таагүй өдөр. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Таныг хуурч, мэхэлж болзошгүй. Хижээл насны эмэгтэйчүүдийн бие лагшин муудах талтай байна. Энэ их ачаалалтай, стресстэй өдрийн төгсгөлд танай гэр бүлийнхэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ.

Үхрийн орд (4/20-5/20):  Аюултай өдөр. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулна. Бодолгүй үг, үйлдлээс болгоомжил. Алдаж, осолдож гэмтэж магадгүй. Явган хүн ч, жолооч ч анхааралтай бай. Хөгшчүүл гадагш гарахгүй байвал зохилтой.

Ихрийн орд (5/21-6/21): Хянуур өдөр. Ойлгомжгүй байдал, хуурмаг явдал, алдагдлыг танд авчирч магадгүй. Хэт их сэтгэлээр унах, итгэмтгий байх нь шинэ онд зовлон авчирч магад. Тулах цэгээ олж, орчиндоо авталгүй, өөрийн үзэл бодолдоо тууштай бай.

Мэлхийн орд (6/22-7/22): Өөрийгөө асарч сувил. Архаг хууч өвчин идэвхжинэ. Танд шинээр ивээн тэтгэгч гарч ирэх бололтой. Ойр дотныхон тусалж дэмжих бөгөөд тэдний үнэнчийг дахин батлах болно. Сайн амарч, хүчээ сэлбэхийн тулд хотоос гарч явахыг бод. Юм худалдаж авахад сайн. Томоохон эд зүйл авахад аз тохионо.

Арслангийн орд (7/23-8/22): Зоримог өдөр. Асуудлыг шийдэх гарц олсноор харилцааны хувьд асуудалтай байсан хүмүүстэйгээ учраа олох болно. Өөрийн мэдрэмжийн тухай ярихдаа бүү ай. Аз туршсан үйлдэл хийж болохгүй. Гэнэтийн мэдээ нь таныг төлөвлөсөн ажлаа дахиж харахад хүргэнэ.

Охины орд (8/23-9/22): Амрах өдөр. Амарч алжаалаа тайлахыг хичээ. Өнөөдөр зөв шийдвэр гаргах цаг хугацаа биш бололтой. Хэдийгээр өнөөдрийн энерги урьд өдрийхийг бодвол тогтвортой байвч болгоомжтой байхад илүүдэхгүй. Мэргэн ухаан бодол нь эерэг зүйлсийн эхлэл гэдгийг сана. Энэ орой сайн сайханыг та өөртөө шингээнэ. Өөрөө өөрийгөө идэвхитэй байлга.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Энэ өдөр азтай байна. Хэрвээ та хичээвэл өнөөдөр та сугалаа хожих зэрэгт азтай байна. Шагнал, бэлэг авах магадлалтай. Та өөрийн аз жаргалын дархан. Та гэрээсээ ч гаралгүй чухал мэдээлэл ажлын материалуудаа хүлээн авч бүтээж туурвих чадвартай бай. Ирж буй мэдээлэлтэй танилцаж зөв шийдвэр гаргаарай.

Хилэнцийн орд (10/23-11/21): Ашигтай өдөр. Энэ өдөр та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьж хяналттай бай. Өөрийн чинь дэглэм алдагдсанаар эрүүл мэнд чинь муудах хандлагатай тул стрессээ өөрөөсөө гаргаж дасгаж хөдөлгөөн хийж өөрийгөө зугаатай байлга. Хамт ажиллагсад чинь таныг ууртай байхыг шүүмжлэх ч дараа нь таныг их ажлаас болж завгүй бухимдалтай байсныг ойлгоно.

Нумын орд (11/22-12/21): Дарамттай өдөр. Хэрвээ өнөөдөр бие махбодио эрүүл чийрэг хүчтэй байлгаж чадвал амжилтанд хүрэх болно. Эс бөгөөс тэвчээргүй байдал таагүй нөхцөл байдлыг үүсгэх болно. Таны ажлын нөхцөл байдал ажлын бүтээмжинд тань сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар даргадаа цухуйлгах хэрэггүй. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хурдан сайжирснаар эцэг эхчүүд сэтгэл амрах болно.

Матрын орд (12/22-1/19): Бүх талаараа сайхан өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлага, худалдааны хамтрагч нар тань үнэлэх болно. Ажил хэргээ дуусгах, өнгөрсөн бүхэндээ дүгнэлт хийх, дотны хүнтэйгээ харьцахад тааламжтай байна.

Хумхын орд (1/20-2/18): Эрүүл мэнддээ анхаар. Амьсгалын замын эрхтэн өвдөж болзошгүй. Найз нөхөд тань зочилж, гэнэтийн бэлэг өгөх нь цагийг хөгжилтэй өнгөрөөх боломж өгөөд зогсохгүй мартагдсан зүйлдээ ч эргэж орно. Олон сайхан бэлэг, сэлт таныг хүлээж байна. Сексийн ба хайр сэтгэлийн харилцаа нь өөрт тань баяр баясгалан өөртөө итгэх итгэлийг авчирна.

Загасны орд (2/19-3/20) Биеэ барих өдөр. Энэ өдөр эерэг, сөрөг хандлагатай байна. Бодсон ажлаа дуустал хий. Эргэн тойрныхонтойгоо бүү сөргөлд. Туршилт бүү хий. Аар саархнаар бүү оролд. Хувийн амьдралдаа анхааралтай ханд. Ойрынхоо хүмүүсийн нэгэнтэй нь маргаж болзошгүй. Бага зэрэг цочролын дараа бүх зүйл тайван болж гэрт тань ая тухтай тайван байдал ирнэ.


URL:

Сэтгэгдэл бичих