Дайны бүжиг
Вашингтоны засгийн бодлогоор Америк улс сүүлийг арав гаруй жил дайн хийж байна. Эхлээд Афганистан, Ирак, Сомали, Ливи, Пакистан, Сири удахгүй Иран. Энэ бүх дайнууд америкийг нийтээр үзэн ядах, маш их санхүүгийн зардал, олон үхсэн цэргүүд мөн довтлогдсон улсуудын энгийн зуу зуун мянган иргэдийн аминд хүрсэн үнэ төлсөн. Аль ч дайн нь ухаалаг тайлбар болон бодит шалтгаан байгаагүй. Зөвхөн америкийн аврага цэрэг зэвсэг аж үйлдвэрийн эзэд болон тусгай албадад нь хэрэгтэй байв.
Гэхдээ энэ бүхэн харьцангуй жижиг асуудал.
Хэдийнээ хандлага нь бий болсон, Дэлхийн 3 дайн буюу Орос, Хятад болон Америк түүний тоглоомон хүүхэлдэй болох НАТО-гийн улсуудын хоорондох болзошгүй зөрчилдөөн хүн төрөлхтний хувьд төгсгөл болж магадгүй.
Америк гүрэн “Ардчилалсан капитализмыг” бусад улсуудад тараах онцгой эрхийг Түүх түүнд “ноогдуулсан” гэж сайн дураараа үүрэг хүлээж, үүнийгээ бусад оронд хүчээр тулгаж байна. Ингэхдээ Вашингтон бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн мораль, олон улсын хууль, эрх зүйн бүх тогтолцоог үгүйсгэж ямарч шийтгэл хариуцлагад татагдахгүйгээр зөрчдөг. Америк бол бусад улсаас 1945 оны Нюрнбергийн трибунал болон Женевийн конвенцийн шийдвэрийг ичихгүй биелүүлэхийг шаарддаг. Гэтэл Америкийн засгийн газрыг өөрийг нь Дэлхийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг олон дахин хийсэн гэдгээр хэдийнээ Шүүх цаг болсон.
Америк Дэлхийг бүрэн хянахад нь садаа болж байгаа манай улсын Хойд Урд хоёр хөрш энэ шударга бус дээрэнгүй байдлыг удаан тэвчиж зөвшөөрөхгүй болов уу.
Жорж Бушийн дарангуйлах бодлогыг үргэлжлүүлсэн Обама өнөөдөр Орос улстай хийх харилцаагаа “ 2-р Хүйтэн дайны” байдалд оруулсан. Тэд хойд хөршөөс давуу талтай болохын тулд газар нутгийн бүхэлд нь тойруулж өөрийн цэргийн баазууд болон ПРО буюу пуужингаас хамгаалах системээ барьж байна. Хуучин Зөвлөлтийн улсууд болох Латв, Литв, Эстон улсыг элсүүлсэний дараа одоо Грузин, Украиныг НАТО-гийн гишүүн болгох гэж зүтгүүлж байна. Орос явандаа хүлцэхээ, идэвхгүй хамгаалахаа зогсоож Америкийн тасралтгүй дайралтыг няцаах үе ирэх нь тодорхой.
Обама Оросыг дайснаа болгоод зогсохгүй Хятадыг өдөж байна.
Тэр “Өмнөд Хятадын тэнгис бол бидний стратегийн сонирхлын газар…” гэж мэдэгдсэн. Энэ нь Хятадууд “Мексикийн булан бол бидний үндэстний газар нутаг…” гэж хэлсэнтэй яг ижил юм. Хятад улс үүнд нь “Бид өнөөдөр ямарч хэмжээнд дайн хийх түвшинд очиж цөмийн болон бие бүрэлдхүүний нөөцтөй боллоо…” гэж хариулсан.
Америкийн энэ дайны бүжгийн эсрэг, хоёр хөрш маань хүссэн хүсээгүй ойртож хамтран ажиллаж байна. Путин өнгөрсөн жил “Орос Хятад хоёрын харилцаа маш өндөр түвшинд хүрлээ. Үлгэр дууриалал байхгүй итгэлцэл, харилцан хүндлэл хамтын ажиллагаан дээр бид нэгдэж байна. Олон улсын тавцан дээр хийх бүх шийдвэр, байр сууриа хоорондоо зөвшөлцөж байгаа нь урд байгагүйгээр биднийг ойртсоныг харуулж байна…” гэж Олон улсын сэтгүүлчдийн ээлжит уулзалтан дээр 12 сард мэдэгдсэн.
Байдал ийм болоод байхад Монгол улс яаж байна?
Алаад өгнөө…гэж хоосон цээжээ нүдсээр, архиа үргэлжлүүлэн ууцгасаар. Сүх далайтал үхэр амгалан.
/HM Dash Дайчин Монгол/
URL: