Согтууруулах ундааг юугаар даруулж уувал зохилтой вэ

arhi10Аливаа согтууруулах ундааг тодорхой хэмжээтэй, тохирсон даруулгатай хэрэглэх нь согтохоос сэргийлдгийг санаж явах хэрэгтэй.
Цагаан архи. Чанасан төмс, шорлог, өргөст хэмх, дарсан байцаа, махан зууш зэрэг даруулга тохиромжтой. Даруулгыг архи уусны дараа хэрэглээрэй. Харин хундага хундагаар нь хөнтрөх хэрэггүй.
Оргилуун дарс. Оргилуун дарсанд хөнгөн даруулга зохимжтой. Жимс, бяслаг, ногооны салат, загас шувууны махан даруулга байхад болно. Оргилуун дарсыг мөстэй хувинд байлгахад сайн. Уухын өмнө сэгсрэх хэрэггүй. Шоколад даруулга биш болохыг анхаар.
Дарс. Улаан, цагаан дарс ууж байхдаа тамхи татах, тослог загас, хурц амтлагч, шоколад, лаазалсан загастай хоол идэх хэрэггүй. Учир нь дарсыг амталж хүртдэг уламжлалтай.
Виски. Вискины хамгийн сайн хольц бол мөс, лимон. Вискийнд хүнд даруулга хэрэглэдэггүй. Вискийг дунд зэргийн хундаганд хийж бага багаар уудаг. Архи шиг хөнтөрч уудаггүй.


URL:

Сэтгэгдэл бичих