Шинэ уран бүтээлийнхээ ард гарчихаад үзээд суух хамгийн гоё сэтгэл ханамж

527-1389763737418150_495419177169293_1809991449_n6626724132013-02-18-13-07[www.urlag.mn]Энэ удаагийн дугаартаа “Хэцүү анги”, “Сүүлчийн бүжиг” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн танил болсон “Фантастик” продакшины жүжигчин М.Баярбаттай ярилцлаа.

-Хүүхэд насны тухай ярья. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би таван хүхэдтэй айлын хамгийн бага. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Би Багахангай дүүргийн 91 дүгээр сургуулийг суралцаж төгссөн. Ер нь хүүхэд байхдаа спорт, урлагийн чиглэлдээ түлхүү ач холбогдол өгдөг хүүхэд байлаа. Тавдугаар ангиасаа эхлээд аравдугаар анги төгсөтлөө гар бөмбөгийн спортоор хичээллэсэн. Нийгмийн их идэвхитэй хүүхэд байлаа даа.

-Таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн байдаг уу?

-Яг миний төрсөн ах, эгч, аав ээж дунд бол байхгүй. Яахав хамаатан садан дотор бол ганц нэг урлагийн хүмүүс байдаг л даа. Манай эмээгийн дүү Б.Чулуунцэнд гээд жүжигчин хүн байсан. Тэр хүний хүүхдүүд Хатанбаатар, Манлайбаатар гээд хүмүүс байдаг. Урлагийн талаас гэвэл ийм л хүмүүс байдаг даа.

-Спортоор хичээллэдэг байсан хүн яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов оо?

-Дунд сургуульд байхдаа урлагт ч гэсэн спортоосоо дутахааргүй дуртай, сонирхолтой байсан. Долдугаар ангид байхдаа зурагтаар “Сүхбаатар” гээд Чулуундорж ахынхаа тоглосон киног үзээд их гоё санагдаж байсан. Долдугаар ангийн хүүхэд гэдэг чинь бас юмны наадах цаадахыг ялгадаг, сонголт хийж чадах чадвартай нас шүү дээ. Тэр үеэс л энэ мэргэжлээ илүү сонирхож эхэлсэн. Гэхдээ тамирчин болно ч гэж боддог байсан үе бий. Тийм боломж ч байсан гэж боддог. Гэхдээ яг сургуулиа төгсөөд энэ сонголтоо хийсэн. Үүндээ харамсч байгаагүй ээ.

-Оюутан насны тухай ярья. Энэ цаг хугацаа хүний амьдралын хамгийн дурсамжтай он жилүүд байдаг шүү дээ?

-Би Соёл урлагийн их сургуулийг Найдангийн Ганхуяг багшийнхаа удирдлаган дор суралцаж төгссөн. Анх нэгдүгээр курстээ бид 32-уулаа элсэж ороод 16 төгсч байлаа. Тэдний нэг болж төгссөн. Урлагт тодорхой хэмжээгээр диктатур хэрэгтэй гэж би боддог. Манай сургуульд ч тийм зүйл байсан. Гэхдээ энэ нь зодож нүдэх, дээрэлхэх гэсэн үг биш. Хүмүүс үүнийг буруугаар ойлгодог юм билээ. Энэ диктатур тодорхой хэмжээгээр хүндлэл, дотно харилцаа үүсгэж байдаг юм.

Манай ангийнхан сургуулиа төгсөхдөө дипломын ажил болгож “Тоглоом” гэж жүжгийн Соёлын төв өргөөнд тоглож байсан. Энэ жүжгийнхээ эмчийн дүрд тоглож байлаа. Гуравдугаар курст байхдаа “Ромео Жулетта” жүжгийн Ромеогийн дүр дээр ажиллаж байлаа. Энэ дүр миний ажилласан анхны тайзны уран бүтээлийн гол дүр байсан. Ромеод тоглоно гэдэг бол миний хувьд мөрөөдөл байлаа. Тэр хүсч байсан дүрдээ тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан даа.

-Анх ямар уран бүтээлийн ямар дүрээр камерийн өмнө гарч байв?

-”Boom town” хамтлагийнхаа анхны клип “00 toilet” бүжгийн клипээр камерийн өмнө гарсан. Ер нь хамтлагийн уран бүтээлээрээ л анх дэлгэцээр гарсан.

-”Boom town” хамтлагийн тухай яриач. Жүжигчин мэргэжлээр суралцаж байсан залуус хамтлагийг санаачлан байгуулсан шүү дээ?

-Хамтлаг албан ёсоор 2004 оны арваннэгдүгээр сард байгуулагдаад нэг жил шахам бүжиглэсэн. Дараа нь дуулж эхэлсэн. Бид нар Монголын анхны бүжиглэж дуулдаг boyband хамтлаг байсан байх. Оюутан байх хугацаандаа их л идэвхитэй уран бүтээл хийсэн юмуу даа. Төгссөнөөсөө хойш бараг уулзалдах ч завгүй л болоод байна. Бүгд жүжигчин мэргэжилтэй. Бүгд өөр өөр продакшнд харъяалагддаг жүжигчид шүү дээ. Миний оюутан насны хамгийн дурсамжтай үеүдийн салшгүй хэсэг бол “Boom town”.

-”Boom town” хамтлаг хошин урлаг бараг ихэнх продакшнуудтай хамтран ажиллаж байсан. Ер нь багцаагаар хошин урлагийн хэчнээн тоглолтонд оролцож байсан бол?

-Манай хамтлагийн анхны гараа бол ерөөсөө бүжиг байсан шүү дээ. Бид “Шинэ үе” продакшнтай л хамтарч ажиллаж үзээгүй. Бусад продакшнуудынхаа тоглолтонд бүжиглэдэг, өөрсдөө жүжигчний ангийн оюутнууд байсан учраас бага сага дүрүүдэд гардаг гэх мэтээр оролцдог байсан. Яг тэд гээд тоо гаргаж бол үзээгүй ээ. Миний хувьд бол 2005 оноос 2010 оны есдүгээр cap хүртэл тоглолтуудад оролцсон юм байна.

-“Хэцүү анги” олон ангит кинонд ажилласан. Энэ кинонд ажиллахад хэр хүнд байв?

-”Хэцүү анги” кино 2008 оны зун хийгдсэн. Тухайн үед төгсөх курсын оюутан байсан болохоор дунд сургуулийн хүүхдийн дүрд тоглоно гээд бодохоор жаахан сонин санагдаж байсан л даа. Эхэн үедээ хамт тоглосон хүүхдүүдтэйгээ ойлголцоход хүндрэл гарч байлаа.

Тэгээд “тэдэнтэй яаж арван жилийн хүүхэд болж тоглох вэ, чи тоглох ёстой, хичээх ёстой” гээд л хичээгээд тоглосон доо. Зураг авалт гурван cap гаруй үргэлжилсэн. Бид “Сэрүүлэг” дээд сургуулийн дотуур байранд хамт байрлаж байлаа. Зуны гурван cap тасралтгүй, өдөр шөнөгүй зураг авалттай байдаг байсан. МҮОНТ-ийн уран бүтээлчидтэйгээ тэрхүү уран бүтээлийн ард гарсандаа баяртай байдаг.

-Тэмүүн гэж дүр бодит амьдрал дээрх Баярбаттай хэр ойр байсан бэ. Зан характерийн хувьд төстэй тал байсан уу?

-Надтай тийм ч ойр байгаагүй. Энэ киноны гол дүрүүд бол хүмүүс ухаарал хайрласан дүрүүд гэж боддог. Шилжилтийн насны хүүхдүүдийн амьдралд болж өнгөрдөг найз нөхдийн харилцаа, тэдний дунд өрнөдөг хайр дурлал, шохоорхлын талаар эцэг эхчүүд тэр болгон сайн мэддэггүй. Тэр зүйлүүдийг илэрхийлсэн кино. Миний ажилласан дүр бол дээрх зүйлүүдийг илүү тод харуулсан дүр гэж боддог. Амьдрал дээрх надтай ганц нэг зан чанар төстэй байсан уу гэхээс биш, яг би бол биш ээ /инээв/.

-”Фантастик” продакшныг үүсгэн байгуулах санаа хэзээ төрөв. Продакшны үйл ажиллагааны тухай яриач?

-”Фантастик” гэдэг нэр өгсөн нь бас их учиртай. СУИС-д суралцаж байхдаа манай анги 16-уулаа байсан гэж түрүүн хэлсэн. Бид өөрсдийгөө “Фантастик 16″ нэрлэдэг байлаа. Дараа нь яг бие даасан продакшн байгуулаад уран бүтээлээ хийж эхлэхдээ өгөх нэрээ их бодсон л доо. Их ч ярилцлаа. Тэгээд яагаад ангийнхаа энэ нэрийг өгч болохгүй гэж бодсон. Үүнийг ч дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрцгөөсөн.

Тамир, Батсайхан, Алтаншагай, бид дөрөв нийлж “Фантастик” хэмээх шинэхэн продакшн байгуулаад зүтгэж явна даа. Бид одооноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлж байна. Бидний анхны уран бүтээл “Дурсамж төгсгөл үгүй” гэж уран сайхны кино байдаг. Энэ кино маань Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулсан бүтээл л дээ. Кино маань Улаанбаатар хотод гараагүй. Univision, Skymedia дээр бол байдаг.

-Бүтээхийг хүсч явдаг дүр байдаг уу. Нууц бол ямар дүр байдаг вэ?

-”Ромео Жулетта”-ийн Ромеод тоглохыг хүсдэг байлаа. Тэгээд оюутан байхдаа энэ дүрдээ ажиллаж мөрөөдлийнхөө багахан ч гэсэн хэсгийг биелүүлсэн. Дүр бүтээх, тухайн дүр дээр ажиллах гэдэг өөр ойлголт гэж бодож байна. Миний хувьд дүр ажиллах л гэж ярина л даа /инээв/. Одоо бол ажиллаж үзэхийг хүсдэг их олон дүр бий. Түүхэн уран бүтээлд ажиллаж үзэхийг хүсдэг. Дэлгэцийн ч бай, тайзны уран бүтээл ч бай түүхэн дүр дээр л ажиллахыг хүсч байна.

-Таны ажиллаж байсан дэлгэцийн уран бүтээлүүдээс хамгийн хүнд зураг авалттай кино аль нь вэ. Ядарч, шантарч байсан тохиолдол байдаг уу?

-Манай мэргэжил өвөл зун, халуун хүйтэнд хамаагүй л зураг авалттай байдаг. Миний ажилласан анхны нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино “Сүүлчийн бүжиг” байсан. Энэ киноны зураг авалт арванхоёрдугаар сард авагдаж байлаа. Тэр өдөр гадаа их хүйтэн ч байсан. Яг гадаа, миний алуулдаг хэсгийн зураг авалт байсан л даа. Ам, гарандаа цус түрхэхээр бараг хөлдчих гээд л. Тэр үед толгойд бараг л “Би ямар ч мэргэжил сонгочихоов дээ” гэсэн бодол төрж байсан.

Энэ мэтийн ядарч зүдрэх үе гарна. Гэхдээ уран бүтээлийнхээ ард гарчихаад үзээд сууж байх хамгийн гоё. Уран бүтээлч хүний сэтгэл ханамж, таашаал авдаг зүйл эндээ байдаг болов уу.

-Жүжигчин хүний хувьд дэлгэцийн уран бүтээлээс илүү тайзны уран бүтээл, тэр дундаа сонгодог бүтээл ажиллах юмсан гэсэн бодол байдаг уу?

-Байдаг. Гэхдээ одоохондоо тийм боломж бүрдэхгүй байна. Ер нь манай продакшн дэлгэцийн, тайзны гээд уран бүтээлийн бүх л төрлөөр, бүх жанраар ажиллах төлөвлөгөөтэй байна.

-”Фантастик” продакшн бас олон ангит инээдмийн кино бүтээж байгаа шүү дээ. Энэ киноны явц хэр ахицтай явж байна вэ?

-Энэ киноны маань зураг авалт түр хугацаагаар зогссон байгаа. Нийт 60 ангитай уран бүтээл болно. Яг одоогоор бид эхний арван ангийг хийж дуусчихаад байна.

-Шинэ уран бүтээлийн санал хэр их ирж байна вэ. Хэрхэн хүлээн авч, хариу өгч байгаа вэ?

-Санал ирэх нь ирнэ. Хүлээж авах зүйл байна, авахгүй ч зүйл бас байна. Тухайн үеийн нөхцөл бололцоо, заваа харж байгаад л шийддэг дээ. Хамгийн гол нь сүүлийн үед саналуудыг хүлээж авахад их хэцүү болоод байна. Учир нь продакшныхаа үйл ажиллагаа, уран бүтээлд илүү их анхаарч байгаа.

-Танай дараагийн уран бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа. Энэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Одоо тун удахгүй манай продакшны хоёр дахь уран бүтээл дэлгэцнээ гарах гэж байгаа. “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Бид кино группээ залуу уран бүтээлчдээр бүрдүүлсэн. Киноны продюсерээр Н.Баяраа, ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, ерөнхий зураглаачаар “F” студийн залуу уран бүтээлч Амартүвшин, зураачаар А.Дөлгөөн, зургийн даргаар дуучин Зоригт, Дуулга нар ажилласан.

 

Киноны гол дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчин Одончимэг болон миний бие тоглосон. Дүрүүдэд жүжигчин Б.Навчаа эгч, УДЭТ-ийн жүжигчин Отгонбат ах, манай продакшны жүжигчин Батсайхан, “Маск”-ын жүжигчин Э.Алдар, “Маск” продакшны жүжигчин Жавхлан, мисс Бадамцэцэг, жүжигчин М.Наранмөнх нар тоглосон. “Maaz” хамтлагийн дүү нар маань бас ажилласан. Мөн энэ дашрамд бидэнтэй хамтарч ажилласан “Viva city”, “АПУ” ХХК-ийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

 

А.Халиун
Эх сурвалж:


URL:

Нэр: web robot programming Огноо: 25 July 2018

Mieux vaut mourir d’amour que d’aimer sans regrets.

Нэр: Lashunda Огноо: 29 November 2018

female viagra

Нэр: Conrad Огноо: 2 December 2018

buy viagra

Нэр: Bernadette Огноо: 4 December 2018

viagra for woomen

Нэр: Ilana Огноо: 6 December 2018

female viagra pills

Нэр: Anne Огноо: 16 December 2018

viagra pills

Сэтгэгдэл бичих