Үнэр дур хүсэл төрүүдэг гэж үү

dv693026Сексдэх дур хүсэл хүний биед байнга оршиж байдаггүй. Дур хүсэл нь янз бүрийн шалтгаанаар өдөөгдөж байдаг. Ингэж өдөөгдөх шалтгаан нь хүн бүхэнд өөр өөр байдаг. Зарим хүн зураг хараад дур хүсэл нь оволзож байхад зарим нь видео бичлэг үзэхэд сэрэл нь өдөөгддөг. Зарим нь эсрэг хүйстнээ хараад ч юмуу, эсвэл яриаг нь сонсоод дур хүрдэг байхад нэг хэсэг нь эр эмийн харьцааны тухай бусдын яриаг сонсоод дур хүсэл нь өдөөгддөг ч тал бий. Харин хамгийн эртнээс улбаатай сексийн дур хүсэл төрүүлдэг нэгэн хүчин зүйл үнэр гэнэ. Маш тааламжтай үнэр ямарч хүний дур хүслийг өдөөдөг хэмээн эртний судар бичигт тэмдэглэгдсэн байдаг аж. Гэхдээ хүн бүхэнд таалагддаг нийтлэг үнэр гэж байдаггүй. Хүн бүхэн өөр өөрийн таашаадаг үнэртэй байх нь мэдээж. Эрдэмтдийн судалснаар маш олон зүйлээс гарч буй холимог үнэр хүний дур хүслийг илүүтэй өдөөдөг болох нь тогтоогджээ. Дур хүсэл өдөөдөг хамгийн түгээмэл үнэр нь нимбэг, сарнайн төрлийн цэцэгсийн үнэр гэнэ. Гэхдээ та өөрөө туршаад үзээрэй. Чухам ямар үнэр таны дур хүслийг өдөөж байгааг өөрөө олж мэдвэл нэн сайн. Бусдын ятгалгаар элдэв үнэрт дурлах нь донтох өвчин үүсэх магадлалтай. Иймд өөрийнхөө таашаадаг үнэрийг сонгон авч, дур хүслийг чинь өдөөж буй эсэхийг шалгаарай. Хэрэв та үнэрийн ачаар дур хүслээ өдөөж чадаж байвал сексийн дур хүсэл буурах, хөрөх зэрэг аюулаас өөрийгөө аврах болно.


URL:

Сэтгэгдэл бичих