Ази Номхон далайн парламентын ээлжит чуулган Мексикт болов
Ази Номхон далайн парламентын 22 дугаар чуулган 13-ны өдөр Мексикийн өмнөд хилийн хот Валлартад боллоо. Тус хурлаар бүс нутгийн улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа түүнчлэн Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг гол сэдвүүдээр хэлэлцээ өрнүүлэх юм.
Нээлтийн ёслол дээр Мексикийн парламентын дарга, тус удаагийн хурлын тэргүүлэгч Раул Сервантес Андраде үг хэлэхдээ, Ази Номхон далайн стратегийн ач холбогдол өдөр ирэх тусам дээшилж, эдийн засаг эрчтэй хөгжиж байгаа нь тус бүс нутгийг дэлхийн хамгийн чухал бөгөөд эдийн засгийн хөгжлийн эрчтэй бүс нутаг болгож байна. Тус удаагийн хурлын гол зохион байгуулагч орны хувьд Мексик улс гишүүн орнуудтай бүх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн ард түмний жаргалтай амьдралыг бүтээхийн төлөө зүтгэхэд бэлэн байна гэлээ.
Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүч, Мексик бол дэлхийн үйлдвэрлэгч чухал орон болсны хувьд Ази Номхон далайн бусад оронтой туршлагаа хуваалцахыг хүсэж байна. Уг хурлаар дамжуулж Мексик Ази Номхон далайн эдийн засгийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, улс орнуудын хөрөнгө оруулалт худалдаанд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетогийн илгээсэн баярын захидалд тэмдэглэжээ.
/Анар/ CHINA RADIO
URL: