200 гаруй энгийн иргэн усанд живж амиа алдажээ
Өмнөд Сүдан улсын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Филип Агуер 14-нд хэлснээр, Нил мөрөнд нэгэн усан онгоц осолдсоны улмаас 200 гаруй жирийн иргэн усанд живж амиа алдсан байна. Сурвалжаас үзвэл, амиа алдсан эдгээр иргэд дайны хөлөөс дүрвэж явжээ.
Тэрээр хэлэхдээ, осолдсон онгоцонд хүүхэд эмэгтэйчүүд гээд 200-300 жирийн иргэн байсан бөгөөд дайны хөлд өртсөн Малакал хотоос дүрвэж явсан гэжээ. Эх сурвалжид тэмдэглэснээр, энэхүү усан онгоц 80 хүний даацтай байсан байна. Онгоц живэх үед цөөн хэдэн хүн амь мэнд гарч бусад нь усанд живжээ.
Өмнөд Судан улсад зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш одоогийн байдлаар 50 мянга орчим иргэн дүрвэсэн байна. Үүнд олонхи нь хөрш Угандад очжээ.
URL: