МЭДЭГДЭЛ
Цаст Констракшн компани болон Монхорус компанийн хамтран гүйцэтгэж байсан төслийн барилга дээр Монхорус компанийн цахилгааны ажилтан Т учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарлаа. Хүний алтан амь үрэгдсэнд хоёр компанийн зүгээс харамсаж, талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд бодит үнэнийг цаг алдалгүй тогтооно гэдэгт итгэж байна.
Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлээр туслан, хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдье.
Цаст Констракшн компанийн хэвлэл мэдээллийн алба
Монхорус компанийн хэвлэл мэдээллийн алба
Улаанбаатар 2014.01.13
URL: