Ираны цөмийн асуудлаар бодит ахиц гарлаа

4dd3ec9950a01440bigАмерик, Орос, Хятад, Франц, Англи, Германы өмнөөс Ирантай хэлэлцээ хийж байгаа Европын холбооны Гадаад бодлого аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон 12-нд мэдэгдэл гаргаж, Женевт болсон зургаан орон болон Ираны хэлэлцээ үр дүнтэй болж, талууд анх удаа түр гэрээ байгуулсан гэлээ. Түр гэрээ 1-р сарын 20-ны өдрөөс албан ёсоор хүчинтэй болно гэжээ.

Эштоны мэдэгдлийг Иран хүлээн зөвшөөрсөн байна. Зургаан орон болон Ираны хэлэлцээрийн дагуу Иран зарим хориг арга хэмжээг хөнгөлүүлэхийн тулд ирэх зургаан сарын хугацаанд уран баяжуулах ажиллагаагаа түр зогсоох болно гэжээ.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 12-нд мэдэгдэл гаргаж, хэлэлцээрийг сайшаасны зэрэгцээ Иранд хориг тавих аливаа төслийг хориглоно гэжээ. Мэдэгдэлд мөн хэлэхдээ, хэлэлцээг хэрэгжүүлэх хугацаанд олон улсын нийгэмлэг Иранд олон төрлийн шалгалт хийх бөгөөд хэрэв Иран амлалтаасаа буцвал хориг арга хэмжээг нэн даруй сэргээх болно гэжээ.

\Навч орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих