Баримт нь энэ байна
Утасны дугаараа нууцалсан, нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эрхэм ярьж байна аа. “Алтантуул гэж сэтгүүлч үү. Чиний бичээд байгаа шиг Гашуунсухайтын гааль дээр элдэв зөрчил илрээд, дарга нар нь улсын мөнгө ууж, идээд байгаа зүйл байхгүй. Цувралаар бичээд байгаа материалд чинь нэг ч үнэн юм алга. Гаалийн ерөнхий газраас Гашуунсухайт дахь Гаалийн газартаа шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ ажлын зохион байгуулалт төдий зөрчил илрүүлээд л явсан.
Гаальд болж бүтэхгүй, ноцтой зөрчил байсан бол холбогдох хүмүүсийг нь халж, солих нь яагаав. Чаддаг юм бол чи баримтаа гаргаад бичээрэй” гээд зандрах, заналхийлэхийн хооронд яриад утсаа таслав. “Гашуунсухайтын гаальд шалгалт хийхэд ажлын зохион байгуулалтын зөрчил л илэрсэн” гэх тоть мэт давтах хариултыг Гаалийн ерөнхий газрын дарга нар ч хэлж байсан билээ. Гэвч сэтгүүлч миний гарт орсон баримт өөрийг өгүүлээд байна. Гашуунсухайтын Гаалийн газарт илэрсэн, зүгээр өнгөрөөж боломгүй олон зөрчлийг баримттайгаар илчлэх энэ удаагийн цувралыг утсаар ярьсан үл таних эрхэмд бас зориулъя.
Түүнчлэн гаальчид гаалийнхныгаа шалгаад гаргасан “ажил хэргийн алдаа төдий” гэсэн дүгнэлтэд цагдаа, тагнуулын байгууллага, авлигатай тэмцэгчид анхаарлаа хандуулахыг хүсье. Улсад ашиг авчрах баялгийг урд хөрш рүү зөөх гол суваг Гашуунсухайтын хилийн боомт болоод байгаа билээ. “Оюутолгой”, “Тавантолгой” гээд ид яригдаж байгаа орд газруудын ашигт малтмал энэ л сувгаар урсана. Урсаж ч байна.Ухаа Худагийн нүүрсийг экспортлох ажил энд өрнөж, хил дээрх байгууллагууд ачааллаа даахгүйд хүрлээ.
Чоно борооноор гэдэг шиг энэ их ачаалал, хяналтгүйн хажуугаар гаалийнхан “хулгай” хийгээд байгааг өөрсдийнх нь шалгалтын эх материалаас харж болно. Гэвч шалгалтаар илэрсэн үнэн дүр төрхийг хэвлэлийнхнээс нууж, зохион байгуулалтын зөрчил илэрсэн гэх халхавч дор дараад өнгөрөх гэж байна. Магадгүй цагдаа, тагнуулийнхан шалгаатахвал энэ байтугай зөрчил илэрч болохыг ч үгүйсгэх аргагүй.
ГЕГ-ын даргын баталсан удирдамжаар Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч (ГУАБ) З.Цэрэндулам, ГУБ Д.Ариунцэцэг, Б.Охиноо, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсийн ГУБ Г.Оюунчимэг нар өнгөрсөн гуравдугаар сард Гашуунсухайт дахь Гаалийн газартаа шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар улсыг хохироосон олон зөрчил илрүүлснээс ноцтой гэж үзснийг нь энд нэмэлт тайлбар, засваргүйгээр хүргэе.
Зөрчил-1. Гашуунсухайтын Гаалийн газрын 2010-2011 онд ГЕГ-аас авч орлого авсан ломбоны мэдээг ГЕГ-ийн СЭЗХ-ийн ГУБ Ринченсүрэнгийн бүртгэлтэй харьцуулан үзэхэд 2011 онд авсан 5000 ширхэг ломбыг мэдээ тайландаа тусгаагүй орхигдуулсан байна. Ломбо нь гаалийн хяналтад хэрэглэдэг гол хэрэгсэл учраас “хатуу дугаараар” нь хяналт тавих байтал түүнийг ААН-үүдэд зарж мөнгийг ГЕГ-т бүрэн оруулвал болох байдлаар хандаж ирсэн нь цагдаад гаалийн хяналт, бүрдүүлэлтийн байдалд сөрөг нөлөө буюу гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бараа улсын хилээр гарах боломж олгосон ноцтой дутагдалд хүргэсэн байна.
Зөрчил-2. Машин, тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлтийн 500 горимоор оруулсан холбогдох ААН-ийн бүртгэл, уг машинаар тээвэр хийхэер ил ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний дагуу тээвэрлэсэн нүүрсний мэдээлэл зэргийг тулган шалгахад днавтамж бүхий 1600 орчим тээврийн хэрэгслийн ихэнх нь анх орж ирэхдээ авсан улсын дугаартай явж байсан байна. Энэ нь тухайн тээврийн хэрэгслүүд 300 горимоор гаалийн бүрдүүлэлт хийгдээд хилийн чанадад бүрмөсөн гарч байгаагүй, бүрдүүлэлт зөвхөн цаасан дээр хийгдэж байж.
Зөрчил-3. Гаалийн бүрдүүлэлтийг давтан хийхдээ машины арал, хөдөлгүүрийн дугаарыг өмнөх мэдүүлгээс зөрүүтэй бичих, гаалийн үнийг өсгөж, бууруулж мэдүүлснээр гаалийн бүрдүүлэлт хийсэн зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, “Уранбилэг орших”, “Трансговь” ХХК-ийн автомашин, чиргүүлийн арлын дугаарыг тээврийн хэрэгслийн баримт бичиг болон өмнөх мэдүүлгийнхээс зөрүүлж бичсэн. “Пүүшинмой”, “Цахир дэвсэг”, “Тахидаг хайрхан” ХХК-ийн машины үнийг чиргүүлийн үнэтэй давхардуулан өсгөж мэдүүлснээр бүрдүүлэлтийг хийсэн.
Зөрчил-4. Гаалийн хяналтын бүс, хилийн бүртгэлд ломбыг дугаараар нь бүртгэсэн нэгдсэн бүртгэл байхгүй, харилцан уялдаа муутай ажилладгаас улсын хилээр нүүрстэй тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүйгээр гарах боломжийг олгож байна. Жишээлбэл, “Ориент-Энержи” ХХК-ийн хяналтын бүсээс “Товгор хад” компанийн нэр дээр 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр 17 тээврийн хэрэгслээр 1652.9 тн нүүрс экспортод гарсан байтал гаалийн мэдүүлэгт 15 тээврийн хэрэгсэлтэй 1371.5 тн коксжих чулуун нүүрст бүрдүүлэлт хийсэн байна.
Түүнчлэн 31-52 бүртгэлийн дугаартай машинд 85.0 тн, 69-72 дугаартай машинд 92.8 тн, 39-13 дугаартай машинд 103.6 тн, нийт 281.4 тн* нүүрс ямар ч гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байна. ГУБ-ын ажил үүргийн хуваариас харахад арванхоёрдугаар сарын 24-ний өдөр нүүрсний ачилтад ГУАБ Б.Лхагвадорж, ГУБ О.Амгаланбаатар нар хяналттавьж ажилласан байна. Энэ талаар О.Амгаланбаатар “Тухайн өдөр ажлын ачаалал ихтэй, дөрвөн компанийн дунд явж ачилт хийлгэж байсан болохоор тус компани намайг байхгүй, нөгөө компаниудын машинд нүүрс ачилт хийлгэж байх үеэр пүүлж өөрсдөдөө бараа тээврийн хэрэгслийн татварыг хугацаанд нь улсын төсөвт буюу татварын харилцах дансанд шилжүүлж тооцдоггүй дутагдал байнга гардаг.
-Гаалийн татварын тухай хуулийн 39.5.1-д “Гаалийн болон бусад татварыг байсан ломбоор битүүмжилсэн байсныг би мэдээгүй, энэ үйлдэлд оролцоогүй” гэсэн тайлбар хийж байсан. ГУАБ Б.Лхагвадоржийн тайлбарт “Товгор хад” компани нүүрсийг хулгайгаар ачиж өөрт байсан гурван ширхэг ломбоор битүүмжилж явуулсан байна. Тухайн үед аж ахуйн нэгжүүдээс ломбо хурааж авсан комисс ломбыг дутуу хурааж авсан байна” гэжээ.
Мөн “Ориент-Энержи” компанийн хяналтын бүсээс “Их говийн Андууд” ХХК-ийн нэр дээр 2010 оны арванхоёрдугаар сарын 20-нд дөрвөн тээврийн хэрэгсэлд 394.75 тн нүүрс ачиж битүүмжилсэн, гаалийн бүрдүүлэлтийг шалгах гэхэд ямар ч мэдүүлэг олдоогүй.
Зөрчил-5. Тус гаалийн газрын санхүү, бүртгэл хөт-лөлтийн байдлыг шалгахдаа нягтлан бодогч ГУАБ Сайн-билэг, ГУ Б Сумаа нарыг байнга байлцуулан өөрсөдтэй нь тооцоо нийлэх замаар шалгасан бөгөөд зөрүүтэй баримтуудыг нягтлан шалгуулахаар өгөхөд зарим хийсэн гүйлгээгээ тайлбарлаж чадахгүй эргэж мэдэгдэх, эргэж тооцоо хийх талаар хайнга хандаж байснаас шалгалтын хугацаа сунжрахад хүргэж байжээ. 2008-2010 он тус бүрийн татварын ногдуулалт барагдуулалт, түр горимын дансны харилцахын болон байгууллага бүрийн харилцах дансны гүйлгээг нягтлан шалгахад дараах зөрчлүүд илэрчээ.
-Зарим байгууллагын нэр дээр байвал зохих үлдэгдэл зөрүүтэй, 300 горимоор хилийн чанадад буцаж гарсан бараа тээврийн хэрэгслийн түр дансанд байршуулсан татварыг тооцож хугацаанд нь буцааж олгодоггүй, гаалийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэглэЭнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн ноогдуулсан барагдуулсны дараа гаалийн эцсийн бүр-дүүлэлт хийгдэж, улсын байцаагч тэмдэг дарж баталгаажуулснаар бараа эзэндээ очдог байтал татварын тооцоо хийгээгүй байхад барааг эзэнд нь олгодог байна.
Тухайлбал, “Оюу толгой” ХХК-ийн бүрдүүлэлтийн ноогдох татварыг 15 хоногоор хоцроож тушаасан. “Цахир дэвсэг” ХХК-ийн 43.8 сая төгрөгийг 57 хоногийн дараа төсөвт төвлөрүүлсэн гэх мэт.
Зөрчил-6. Сүүлийн хоёр жилд гаалийн бүрдүүлэлтийн 500 горимоор гаалийн бүрдүүлэлт хийгдсэн, олон давтамж бүхий “Монпорт”, “Итайкар”, “Тавантолгой шин”, “Тавантолгой транс” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийн үнийг гаалийн байгууллагад хэрхэн мэдүүлэгдсэн байдлыг шалгахад анх мэдүүлсэн үнээсээ их хэмжээгээр бууруулан мэдүүлж улсад төлөх татварыг дутуу төлж байсан зөрчил илэрсэн.
Зөрчилд “Монпорт” 51.9, “Итайкар” 167.3, “Тавантолгой транс” 82.1, “Тавантолгой шин” компанид 45 сая төгрөгийн татвар, торгууль ногдуулж улсыг хохиролгүй болгуулахаар болжээ.
Энэ мэтчилэн Гашуунсухайт дахь Гаалийн газарт илэрсэн зөрчил олон. Нүүрс гарын салаагаар урсч, улсад төлөгдөх татвар цаг хугацаандаа төлөгддөггүй гээд эх орны хэтэвчтэй холбоотой, гаалийнхны гаргадаг ноцтой зөрчил Өмнөговийн хил дээр байна. Гэтэл тэднийг “ажлаа сайжруул” гэдгээр толгойг нь илээд өнгөрөөх нь хэр зөв бэ. Гаальчид гаальчдынхаа урагшгүй ажил, ууж пдсэн “но”-г илчлэхгүй болохоор хууль, хяналтын байгууллагууд үүнд анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.
Б.Алтантуул
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: