Ч.Сангарагчаа нарын ялыг хэвээр үлдээлээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд өчигдөр 12.30 цагийн орчимд эхэлсэн юм.

Давж заалдах шатны шүүхээс Ч.Сангарагчаа нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн байна. Анхан шатны шүүхээс 2.5 жилийн ял сонсоод байгаа Ч.Сангарагчаа өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан боловч, хэргийг түүнгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзээд зөвшөөрөл өгөөгүй байна.

Харин тус газрын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч өөрийн биеэр хүрэлцэн ирж шүүх хуралдаанд оролцсон байна. Энэ удаагийн шүүх хурлыг Г.Алтанчимэг даргалж, улсын яллагчаар Ё.Сагсай, Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар нар, харин Ө.Алтангадасын өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, н.Одончимэг, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган нар оролцов.

Хорих ялаар шийтгүүлсэн АТГ-ын дарга  нарын  өмгөөлөгчид дараагийн шатны шүүхэд хандахаа шүүх хурлын дараа мэдэгдлээ.

А.Лхагважав http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих