Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын 2014 оны өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх компаниар “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд шалгаран нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагааг гүйцэтгэсэн.
Нөөцийн мах бэлтгэн хадгалах явцад Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажилласан. Харин нөөцийн мах өнгөрөгч 2013 оны 12 сарын 25-аас эхлэн худалдаанд гарсан билээ.
Тэгвэл сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 11-29 хооронд дүүрэг тус бүрт зохион байгуулахаар болжээ.

Дүүргүүдэд 2014 оны 1-р сарын 11-29-нийг хүртэлх хугацаанд доорх байршлаар борлуулна.

Сүхбаатар дүүрэгт:

  1. Бүрд зах -”ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т);
  2. 7 буудалд -”Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 10 тн);

Баянгол дүүрэгт:

  1. Смарт худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 2,5т);
  2. Хар хорин худалдааны төвийн гадна “ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т);

Хан-Уул дүүрэгт:

  1. Яармагийн эцсийн буудалд “Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 2,5т);

Чингэлтэй дүүрэгт:

  1. Бөмбөгөр худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 2-2,5т);
  2. Нарантуулын гадна талбайд “ANDM” ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
  3. Хүчит шонхор худалдааны төвд  “Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 10т);

Баянзүрх дүүрэгт:

  1. Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  2. Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;

Сонгинохайрхан дүүрэгт:

  1. 3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  2. Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  3. 21-р хороолол Шөнийн захын гадна талбайд хоёр машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);

Багануур дүүрэгт:  1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т);

Багахангай, Налайх дүүрэгт тус бүр 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК (2 машин 3.5-5т).

2. Мишээл экспо худалдааны төвд 1-р сарын 14-өөс 24-ны өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийтдөрвөн машин.

3. Дүнжингарав худалдааны төвд 1-р сарын 14-өөс 29-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт дөрвөн машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

 

- See more at: http://www.mongolcom.mn/read/3091#sthash.H7GgsPyK.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих