Ресепшний ажлын байрны тодорхойлолт
Ресепшний ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.
Тодорхойлолт: Ресепшн
Ресепшний ажлын байрны зорилго: Оффист ирсан хүмүүсийг, угтан авах болон тэднийг чиглүүлж үйлчлэх, гаднаас хүн ирснийг компаний ажилчдад мэдэгдэх, телефон утас авах.
Ресепшний ажил үүргүүд:
- Зочидтой харилцах, утас авах, тэдний асуултанд хариулах эсвэл лавлагаа мэдээлэл өгөх.
- Ажилчдын болон хэлтсийн лавлах мэдээллийг хадгалж, зочдыг чиглүүлэхэд ашиглах;зааварчилгаа өгөх.
- Дүрэм журмыг дагаж мөрдөн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
- Утсаар ярихдаа болон компьютерийн хэрэгслээр харилцахдаа ажил олгогчийн заавар журмыг дагаж мөрдөн, теле харилцааны системийг хадгалж ажиллах.
- Дүрэм, журам, зохицуулалтуудыг дагаж мөрдөн, ресепшний ажлын орчинг аюулгүй, цэвэр байлгах.
- Ажлын багт бичиг баримт бүрдүүлэх, харилцаа холбоо тогтоох, зөрчил дутагдал болон тасралтгүй хэрэгцээ шаардлага зэргийг танилцуулах гэх мэтээр ажлуудыг тасралтгүй хийх.
- Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар:
- Харилцагчийн үйлчилгээ (нээлттэй, эелдэг харилцах, зөвшилцөх)
- Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой, ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, утга санааг оновчтой илэрхийлэх, нотолгоо үндэслэл болвсруулах, г.м)
- Утсаар ярих соёл, зөв дадал хэвшил
- Оффисийн хэрэглээний программ дээр ажиллах
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
- Ажлын ачааллыг зохицуулах,
- Бие дааж ажиллах, ажлаа төлөвлөж, зохион байгуулах, гүйцэтгэх чадвар
Санамж: Ресепшний ажлын байранд анкет бөглөх ажил горилогч нь хэл ярианы зөв дадал хэвшилтэй, харилцааны өндөр соёлтой, зохион байгуулах чадвараа хөгжүүсэн байх зайлшгүй шаардлагай.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК
URL: