Есөн улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг баталлаа

6d005debaef1cb44bigУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Мөн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Уг тогтоолоор манай улс Антигуа Барбуда Улс, Бүгд найрамдах Бурунди Улс, Бүгд найрамдах Вануату улс, Бүгд найрамдах Палау Улс, Бүгд найрамдах Суринам Улс, Бүгд найрамдах Сьерра Леон Улс, Бүгд найрамдах Того Улс, Эритри Улс, Ямайка Улстай дипломат харилцаа тогтоож байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих