Холливуд……??? Aсуултынхаа хариуг эндээс аваарай…

vitebsk-hollywood

  1. Холливуд- Hollywood гэдэг нь Калифорни мужийн Лос-Анджелес хотын баруун умард хэсэгт орших дүүрэг
  2. энэ дүүрэгт олон тооны кино студи үйл ажиллагаагаа явуулж, нэртэй одод амьдардаг
  3. Холливуд нь Вайн-стрит дэхь оддын алдарын таван хошуу бүхий 2600 гаруй одоороо алдартай
  4. мөн Америкийн киноиндустрийн бэлэгдэл болсон “Холливуд” гэсэн үг нь алдартай
  5. Вестсайд-д нь Paramount Pictures-ийн зургийн талбай оршино
  6. Холливудад түүх өгүүлэх олон кино театр бий
  7. шөнийн амьдрал, аялал жуулчлалд таатай орчин
  8. 2006 оноос Холливудын хууль ёсны хилийн зурвастай болжээ
  9. хилийн зүүн зүгт Беверли Хиллз, Баруун Холливуд, өмнө зүгт Малхолланд Драйв, Каньон, Кахуенга, Бархам, Бербанк, Глендейл харин хойд зүгт Мелроуз, баруун зүгт Голден Стэйт, Гиперион оршино
  10. мөн энэ дүүрэгт Гриффит, Лос Фелиц багтана
  11. Лос Фелицийн хүн ам нь 167.664
  12. Жонни Грант 2008 он хүртэл тус хотын мэр байсан
  13. 1870 он хүртэл хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг нутаг байжээ
  14. “Холливуд” гэдэг нэрийг анх Гобарт Жонстоун Уитли өгчээ
  15. 1886 онд тэрээр эхнэрийнхээ хамт энд бал сараа өнгөрүүлж байв
  16. 1900 он гэхэд энэ суурин шуудантай, сонинтой, кочид буудалтай, захтай, хүн ам нь 500-д хүрээд байжээ
  17. тухайн үед Лос-Анжелест 100 000 хүн амьдардаг байв
  18. 1902 онд анхны томд тооцогдох зочид буудлыг Г. Дж. Уитли нээжээ
  19. мөн түүний компани орон сууцны  Оушен Вью Трэкт /Ocean View Tract/ кварталын суурийг тавьсан
  20. 1904 онд Лос-Анжелесээс Холливуд хүрэл троллейбустай болсон
  21. 1906 онд “Өмнөд Калифорнии дахь дээрэм” хэмээх киноны зураг авалтыг Холливудад хийжээ
  22. Лос-Анжелесийн газар нутагт байгуулагдсан анхны кино компани бол Selig Polyscope Company
  23. харин Холливудад хамгийн анхны студийг Кентавр кино компани байгуулж вестерн кино хийхээр төлөвлөж байлаа
  24. 1911 онд тэд стидиэ Нестор хэмээн нэрлэв
  25. харин өдгөө Hollywood Digital Laboratory болон өргөжжээ
  26. Холливудад хийсэн хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бол “Индиан бүсгүйн нөхөр” /1914 он/
  27. найруулагчаар нь Сесил Б. Де Милль, Оскар Апфел нар ажиллажээ
  28. тэд өмнө нь Лос-Анжелест “Үдшийн бүрийнхийгээс үүр цайх хүртэл” /1913/, “Тэнгисийн чоно” /1913/ зэрэг кино хийгээд байжээ
  29. өдгөө дэлхийд зартай “Paramount”, “Warner Bros.”, “RKO Pictures”, “Columbia” хэмээх дөрвөн кино компани тухайн үедээ жижигхэн студи байлаа
  30. 1920 он гэхэд Холливуд нь дэлхий дахинд Америкийн кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ танигдаад байв
  31. 1947.01.22-нд Баруунд хамгийн анхны телевизиийн сувгийн цацалтын ажил эхэлсэн
  32. 1950-аад оны эхээр Лос-Анжелесээс Холливуд Боул, Кагуэнга Пасс, Сан-Фернандо хүрсэн алдарт автомагистраль байгуулагдлаа
  33. Capitol Records-ийн алдарт барилга Вайн-стритэд 1956 онд баригдаж дууссан
  34. алдарын таван хошуу бүхий одыг 1958 оноос бий болгосон
  35. анхны алдарын одын эзэн нь Жоан Вудвард
  36. 1999 онд Холливуд метрополитен болов
  37. алдарт “Кодак” театр  2001 онд нээлтээ хийсэн
  38. эхэндээ зочид буудал байгаад одоо энэ театрт Оскар гардуулдаг болжээ
  39. Paramount Pictures нь Холливудын нөлөө бүхий студи
  40. NBC Radio City Studios-ээс гаралтай KNBC суваг 1962 онд энд иржээ
  41. KTTV суваг 1996 онд нээлтээ хийсэн
  42. KABC-TV болон ABC Television Center 2000 онд Глендейлд нээгдсэн
  43. Холливудын бичил дүүргүүд:
  • Beachwood Canyon
  • Cahuenga Pass
  • Hollywood Downtown/Civic area
  • Hollywood Hills
  • Hollywood Heights
  • Laurel Canyon
  • Mount Olympus
  • Nichols Canyon
  • Outpost Estates
  • Sunset Hills
  • East Hollywood
  • Little Armenia
  • Thai Town
  • Virgil Village
  • Melrose District
  • Melrose Hill
  • Sierra Vista
  • Spaulding Square
  • Yucca Corridor

Түүхэн дурсгалт газар:

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих