Америкаас импортолсон генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш болон зарим бараа бүтээгдэхүүнийг буцаав

corn2

         Хятадын Чанар стандарт хорио цээрийн үндэсний газрын жил тутмын тайлангийн хурал 6-ны өдөр Тяньжиньд болсон байна. 2013 онд Хятад улс хүнс, хөдөө аж ахуйн болон хэрэглээний гол бараа бүтээгдэхүүн, химийн аюултай бүтээгдэхүүн, чухал төхөөрөмж зэрэг барааны хяналтаа эрчимжүүлж ажилласан байна. Тухайлбал 601 мянган тонн эрдэнэ шиш болон хүнсний зарим бараа бүтээгдэхүүнийг буцаажээ. Энэ жил уг газраас өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, онцгой төхөөрөмж, хилийн аюулгүйн байдал зэрэгт тавих хяналтаа чангатгаж, аюулгүй байдлыг баталгаажуулна гэж хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ.

Мөн өдрийн хурал дээр Чанар стандарт хорио цээрийн ерөнхий газрын дарга Жи Шүпин хэлэхдээ, өнгөрсөн онд Хятад улс импорт экспортын бараа бүтээгдэхүүн, хилээр нэвтрэх амьтан ургамал, хүнсний бүтээгдэхүүний шалгалтаа цаашид эрчимжүүлсэн гэжээ. Хүмүүсийн анхаарал хандуулж байгаа генийн өөрчлөлттэй эрдэнэ шишийг буцаасан асуудлаар тэрээр хэлэхдээ, 2013 оны сүүлийн хоёр сард ялангуяа хэдэн том боомтоор “MIR 162″ гэсэн генийн өөрчлөлттэй эрдэнэ шишийг бидний зөвшөөрөлгүй Америкаас импортолсныг илрүүлсэн. Одоог хүртэл нийт 601 мянган тонныг буцаагаад байна гэжээ.

“Ноднин жил бид аюулгүй байдлын шинэ шалгалт хийж, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, шувууны ханиад, Европын холбооны адууны маханд өөр юм холих, Шинэ Зеландын Фонтеррагийн ботулизм хэмээх хорт нян агуулсан сүүний хэрэг зэрэг олон өвчин хижиг болон чанар аюулгүй байдалтай холбогдсон том хэргийг илрүүлсэн ” гэжээ.

2014 оны хийх гол ажлын талаар Жи Шүпин хэлэхдээ, Хятадын Чанар стандарт хорио цээрийн үндэсний газар хяналтаа эрчимжүүлж, “3 том аюулгүй байдал”-д анхаарлаа төвлөрүүлэх болно. Тухайлбал, нэгд, хэрэглэгчдийн эрүүл мэндтэй холбоотой бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал. Хоёрт, цахилгаан шат, цэнгэлдэх хүрээлэнгийн тоног төхөөрөмж, агаарын дүүжин зам зэргийн аюулгүй байдал. Гуравт, өвчин хижиг дэлгэрүүлэх аюулгүй байдал, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, импорт, экспортын хуурамч бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, хэрэглээний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал нь иргэдийн хэрэглээний итгэлд шууд нөлөөлж байдаг гэжээ.

Ард иргэдийн амьдрал, эдийн засаг нийгмийн хөгжилд ноцтой хямрал учруулсан салбарт хяналтаа эрчимжүүлэх болно. “3 аюулгүй байдал”-ыг бид хянах болно. Үүнд нэгдүгээр аюулгүй байдал гэдэг нь өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэлж байна, нийлүүлж буй бүтээгдэхүүний чанараар хэрэглэгчдийн итгэлийг олно гэсэн нэр томъё гарсан байгаа, чанарын асуудалтай байвал хэзээ ч хэрэглээ болохгүй. Олон хүмүүс гадаадаас хуурай сүү оруулж байна. Энэ бүтээгдэхүүний чанарт хүмүүс их анхаарч байна гэсэн үг. Хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнээс гадна хүнс, хувцас, электрон барааны хяналтыг ч чангатгах хэрэгтэй байна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих