Ногоон нам гишүүнчлэлгүй болно

Монголын Ногоон намын хэсэг гишүүн ирэх сард Онц их хурал хуралдуулах болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Иргэний зориг намтай “хуримласан” Д.Энхбатыг Д.Басандорж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд буй. Иймдээ ч хуримыг эсэргүүцэж, тэмцэл хүртэл өрнүүлж байсан. Ногоон нам хэмээх нэрээ авч үлдэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан ч “боломжгүй” гэх хариу сонссон юм.
Иймээс намаа аварч үлдэх цорын ганц арга нь Онц их хурал хуралдуулах хэмээн тэрбээр мэдэгдэв.

Онц их хурлыг хийх бэлтгэл ажлыг одооноос хангаж эхэлжээ. Хуралд нийслэл, орон нутгаас 1000 орчим төлөөлөгч хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн онц их хурлыг нээлттэй хийж, ИЗН-д элссэн гишүүдээ намдаа дахин бүртгүүлэх боломжоор хангах аж.

Мөн Д.Басандорж Иргэний зориг-Ногоон намыг Улсын Дээд шүүх бүртгээгүй нь сайшаалтай хэрэг хэмээн ярьж байв. Тэрбээр “Биднийг Ногоон нам нэрээ авч үлдэхээр Улсын Дээд шүүхэд хандахад намын дотоод асуудлаа дотроо шийдэх чиглэл өгсөн. Иймээс ирэх долдугаар сараас өмнө намын дотоод асуудлаа шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ” гэв.

Түүнчлэн тэрбээр арга барилаа өөрчилж МНН гишүүнчлэлгүй улс төрийн намын тогтоолцоо бий болгох чиглэлээр ажиллах тухайгаа дуулгав.

http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих