ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРМАГЦ “ОЮУТОЛГОИ”-Н УДИРДЛАГУУД АЖИЛЧДЫНХАА АМЫГ БАРЬЖ”, ХОЛБОО БАРИХ БҮХ ГАРЦЫГ ХААЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюутолгой ХХК-ийн бохирын цооногт тус компанийн 2 ажилтан осолдож амь насаа алдсан хэрэг гарав. Хохирогчид нь Улаанбаатар хотын харяатУ.Дорнодаймгийн харяат О нарын 26 настай залуус. Тэд бохирын цооногны ариутгалын саванд суурилуулсан усны татуургыг засч байгаад ийн осолдсон байна.

Цэл залуугаараа эмгэнэлтэйгээр хорвоог орхисон 2 залуугийн ослын талаарх мэдээллийг Оюутолгой ХХК-ийнхан чадах хэмжээгээрээь нууцалж, компанийхаа нэр төрийг цэврээр нь авч үлдэхээр зүтгэсээр байна. Залуус алга болсныг хэрэг гарсан өдрийн 16:50 цагт Оюутолгойн  удирдлагууд мэджээ. Уг нь бол аливаа аврах, эрж хайх ажиллагааг цогцсыг нь олсноо биш, алга болсон даруйд нь Онцгой байдлынханд мэдэгдэх учиртай.

Гэтэл үүнээс бүтэн 3 цаг 10 минутын дараа ОБЕГ-т мэдэгдсэн аж. Түүнчлэн Оюутолгойн удирдлагууд нэр төрөө аварч үлдэх аргатайгаа зэрэгцуүлэн матрын нулимс унагаадхав. Оюутолгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей гадаад дахь маш чухал томилолтоо цуцалж ослын газарт очиж үзнэ. Талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Гэхдээ аюулгүй ажиллагаа бол бидний тулгуур зарчим л даа гэж ирээд л Оюутолгой тайлбарлав. Мөн тус ХХК-ийн удирдлагууд Рио Тинто, Флюр, Оюутолгойн мэргэжилтнүүдээс бүрдсэн багаар компани буруугүй дүгнэлтийг гаргуулахаар ажиллаж буй гэнэ.

Уг нь Монголын Цагдаа, мэргэжлийн хяналт… гээд хангалттай олон хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Тэр ч байтугай Оюутолгой-нхон бүх ажилчдынхаа гадагш холбогдох харилцаа холбоог тасалж, ослын болон компанийн талаар ярихгүй байхыгсануулжээ. Тодруулбал тэнд ажиллагсдын интернэт болон утсан холбоог хэрэг гарсны маргааш тасалсан байна.

Юм л бол гэдийж, Монголын төрийн хормойг нь дэвсүүлэн бөхийлгөх гуйлгах гэдэг болсон Оюутолгой ХХК-ийнхан Монгол хүний амийг ингэж үнэлж байна. Тэдэнд хүний амь чухал биш, 3 билүү 4 жилд нэг удаа болдогдэлхийнхэмжээний осолгүй манлай уурхай болох гэж байсан хэргэм зэргээ алдсан нь туйлын харамсалтай байгаа бололтой.

МНӨ
Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих