Элдэв бяцхан зөвлөгөө
Yсээ гар хатаагуураар хатаахад эхлээд араас нь урагш, дараа нь урдаас нь хойш, хоёр хажуугаас нь үлээлгэвэл зохино. Харин хатаагуургүй бол үсээ мөн ингэж самнавал дээр. Ингэж хатаасан үс сэвсгэр задгай болно.
——————————————————————————–
Yсээ аль болох сойздож бай. Ялангуяа элдэв маяг оруулж оруулж саинасны дараа сойздох сайн. Хатаагуураар үлээлгэж хатаах, чиглэлийн дагуу самнаж байх хэрэгтэй. Тослог үсийг самнахдаа хуйханд нь шүргэхгүйг хичээж самнавал үсэнд тос бага нялздаг. Ингэж сайтар самнасан хойноо маяг оруулж янзалбал хэвтэгнэш нь дээр байдаг.
——————————————————————————–
Будагтай шампунь устөрөгчийн давхар исэл маш бага агуулах учир үсэнд нөлөөлөхгүй. Тэгээд ч үсийг сэвсгэр болгох мөн тослогийг багасгах үйлчилгээтэй юм. Нарийн, шингэн үсэнд хенаа сайн нөлөөтөй. Тэрээр эмчилгээний түүхий эдээс бүрдэх будагч бодис юм. Хенаа үсийг уян, өнөгөлөг болгож түргэн ургуулдаг.
——————————————————————————–
Yс засалтад зөв тайралт чухал. Ер нь урт богино ямар ч үсийг дөрвөөс зургаах долоо хоногт жигдэлж тайрах нь зүйтэй.
——————————————————————————–
Шүүдэргэний шилбэний шүүсийг өдөрт 5-7 удаа түрхэхэд үү арилдаг.
——————————————————————————–
Өсгийний арьс зун эвэрших тал бий. Тэгвэл түүхий сонгиноор даруулж 2-3 цаг боогоод дараа нь бүлээн усаар угааж “Турист”, “Эффект” тос түрхвэл зөөлөрнө.
——————————————————————————–
Тосон будгаар будсан шалыг хувин усанд хагас аяга орос цуу хоёр гурван хоолны халбага нашартырын спирт хийж угаавал аятайхан гялалзсан өнгө суудаг.
——————————————————————————–
Царсан зүймэл шалны тосон толбыг арилгая гэвэл скипидартай хөвөнгөөр үрээд танар цацаж уудаг цаас тавьж бүлээн индүүгээр индүүд.
——————————————————————————–
Будагтай шалыг зурж холтлохгүйн тулд тавилга, эдлэлийн хөлд лав түрхвэл сайн. Бас хуучин нарийн эсгийний дугуй өөдөс наавал зүгээр байдаг.
——————————————————————————–
Хивсийг шинэ дээр нь илбэрэг талаас нь бус араас нь тоос сорогчоор соруулбал сайн цэвэршдэг. Хивсэнд тогтсон тосон толбыг бензин шингээсэн үртсээр үрж нэг хэсэгтээ үртэстэй хэвээр нь байлгавал арилдаг.
——————————————————————————–
Тосон будгаар хаалга, цонхыг бага зэрэг нашатырын спирт хольсон бүлээн усаар угаах нь дээр. Саван юмуу содтой усаар угаахад будаг гандаж бүрсийдэг. Нашатырын спирттэй ус хир авахдаа сайн. Харин ингэж угаасны эцэст хаттал арчихгүй бол будганд шар толбо үүснэ. Нэг литрийн сав хирийн шигшсэн үртсэнд 2 хоолны халбага орос цуу хийж зүлгэвэл өнгө алдсан тосон будаг засал авч гялалзана.
——————————————————————————–
Хаалганы нугас хяхтанахад харандааны балны өөдсийг нугасанд нь хавчуулбал дуугарахгүй болдог.
——————————————————————————–
Хувцасны шүүгээний хаалга, шургуулганы ирмэгийг савантай алчуураар арччихаад байвал нээх хаахад хялбар зөөлөн болдог.
——————————————————————————–
www.bolod.mn
URL: