Барак Обама эхнэрээ цагаан ордноос гаргаж бэлэг барилаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргийгээ найзуудтай нь цуг Хавайн арал дээр амраахаар үлдээж төрсөн өдрийн бэлэг барилаа.
Тэд хүүхдүүдийн хамтаар Хавайн арал дээр хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн бөгөөд ийнхүү Мишель Обама хэсэг хугацаанд тусдаа амарч, алжаалаа тайлах боломж бүрджээ.
Энэ талаар мэдээллийг Цагаан ордноос нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эрхэм “Ассошиэйтед Пресс” агентлагт мэдээлсэн байна. “Удахгүй 50 насны босго алхах гэж байгаа эхнэртээ тэрбээр төрсөн өдрийн бэлэг болгож найзуудтайгаа Хавайн арал дээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгосон хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.
Мишель Обама 2014 оны нэгдүгээр сарын 17-нд 50 нас хүрэх юм байна. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Америкийн сэтгүүлчид Обамагийн гэр бүлийг салах гэж байна хэмээн хэсэг шуугисан.
Бүр “National Enquirer”-д бичсэнээр тэд тусдаа унтах болсоор удаж байгаа юм байх. Тэр бүү хэл гэр бүлээ цуцлуулах тал дээр нухацтай ярилцах болсон талаар дурдаж байсан төдийгүй АНУ-ын тэргүүн хатагтай гэр бүл цуцлуулах асуудлаар өмгөөлөгчид хандсан” хэмээн яригдаж байгаа билээ.
unen.mn
URL: