НОБГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ

927cac46e0e14291great

Ойрын өдрүүдэд уул хаданд зугаалах гэж байгаа бол түр азнахыг нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна. Учир нь цаг агаарын гэнэтийн өөрчлөлт байгаагаас иргэд төөрөх, будилах асуудал үүсэж байгааг хэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л богд ууланд төөрсөн таван иргэнийг эрэн хайж, олсон байна.

Ингэж сэрэмжлүүлэг мэдээ өгөх болсон нь шалтгаантай. Манай иргэд зугаалах салхинд гарах ууланд авирах нэрийдлээр олноороо болон цөөхүүлээ ой мод руу орж төөрөх цасанд сууж осгох хөлдөх тохиолдолууд гарах болсон юм.

 Мөн хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал сэрэмжтэй байж, зам товчлох цаг хожих нэрээр гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсан. Учир нь энэ жил өмнөх жилүүдийг бодвол цаг агаар харьцангуй дулаан байгаа нь гол мөрөн гүйцэд хөлдөж, аюулгүй зорчих байдлыг бүрэн хангаагүй байгаа юм байна. Харин өнөөдрөөс эхлэн нийт нутгаар огцом хүйтэрхийг цаг уурчид анхааруулж байгаа юм.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих