Хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлийг уулзуулахыг хүсэж байна гэлээ

6or1nl78b2n2b2ol0krca9u75pӨмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ген Хе 6-нд Ерөнхийлөгчийн ордон Чонвадэ-д болсон шинэ оны хэвлэл мэдээллийн хурал дээр хэлэхдээ, энэ оны цагаан сарын үеэр хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлийг уулзуулах болон хоёр Солонгосын харилцааг сайжруулах талаар Хойд Солонгосын талтай шинэ боломжийн дагуу яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэжээ.

Өнгөрсөн онд Хойд Солонгос талуудын хэлэлцэж тогтсоныг үл хайхран, хоёр Солонгоын салж сарнисан гэр бүлийг уулзуулах ажиллагааны хугацааг хойшлуулсан нь маш харамсалтай хэрэг болсон юм. Хойд Солонгосын тал хоёр Солонгосын олон жилийн туршид төрөл саднаа санагалзсан настайчуудыг цагаан сарын үеэр уулзуулахыг нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа Пак Ген Хе илэрхийллээ.

Пак Ген Хе цааш нь хэлэхдээ, Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжлийн төлөө Өмнөд Солонгос хоёр Солонгосын зөрчил мөргөл, дайны болон цөмийн сүрдүүлгээс гарч, Солонгос хойгийн нэгдлийг биелүүлэхэд үндэс суурь тавих болно гэжээ.

Өдгөө Хойд Солонгосын цөмийн асуудал нь хоёр Солонгосын эв нэгдэлд хамгийн их саад тотгор болж байгаа юм. Энэ нь Солонгосын хойгийн нэгдэл түүнчлэн дэлхийн энх тайвныг заналхийлж байна. Хойд Солонгосын цөмийн зэвсэг хөгжүүлэхийг эрс эсэргүүцэх болно. Хойд Солонгос цөмийн үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон нөхцөлд хоёр Солонгос, олон улсын хамтын нийгэмлэг тус хойгийн энх тайван болон зүүн хойд Азийн хамтын хөгжил цэцэглэлтэд ашигтай арга хэмжээ авч чадна гэж Пак Ген Хе илэрхийлжээ.

/Анар/


URL:

Сэтгэгдэл бичих