Тайландад жагсаал үргэлжилж байна

26516211f3f6cfb2bigЗасгийн газрын эсрэг хэдэн мянган жагсагч 5-ны өдөр Бангкокийн гудамжинд жагсаал хийж, 13-нд болох “Бангкокийг битүүмжлэх” арга хэмжээнд халаалт хийв. Мөн өдөр, Бангкокийн хэдэн зуун хотын иргэн цугларч, дээрх ажиллагааг эсэргүүцэж, 2-р сарын 2-нд болох сонгуулийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн өдрийн үдээс өмнө, засгийн газрын эсрэг жагсагчид “Иргэний ардчилсан өөрчлөлтийн хороо”-ний нарийн бичгийн дарга Сутерыг дагалдан Бангкокийн гол гудамжаар явж, 13-ны арга хэмжээнд оролцож, түр ерөнхий сайд Йинглакийг тушаалаас огцруулан, “өөрчлөлтийн дараа сонгууль явуулах” зорилтоо биелүүлэхийг хүмүүст уриалав. “Иргэний ардчилсан өөрчлөлтийн хороо”-ны хэвлэлийн төлөөлөгч Еканат 4-нд хэлэхдээ, энэ сарын 7 ба 9-нд тайван жагсаал хийх болно, гэвч хүч хэрэглэхээс сэргийлнэ гэв.

Тайландын түр засгийн газрын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад харилцааны сайд Сурапон 4-нд, арга хэмжээнээс үүсч болзошгүй үр дагавраас болгоомжлохыг жагсаалд оролцох хүмүүст сануулав. Уг арга хэмжээ нь хууль бус төдийгүй бусад иргэдийн эрх ашгийг хохироож, Тайландын эдийн засгийн хөгжилд нөлөөлнө гэжээ.

\Урьхан\ China radio


URL:

Сэтгэгдэл бичих