Тархины даралтаас саажилт үүсдэг
Тархины даралт гэж тархин дахь хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдлаас үүсэх эмгэгийг хэлдэг байна. Ийнхүү бидний хэлж заншсанаар
Тархины даралт гэх эмгэг дараах байдлаар хүүхдэд нөлөөлдөг.
-Оюуны хомсдол
-Тархины саажилт
-Хараа, сонсгол муудах
-Тахир дутуу болох гэх мэтчилэн олон төрлийн эмгэг үүсгэдэг байна.
Тархины даралт үүсэх шалтгаанууд:
-Жирэмсэн үед архи, тамхи, химийн хорт бодистой зүйл хэрэглэх
-Жирэмсэн үедээ буруу хооллох, хэт ядрах
-Жирэмсэн үедээ ханиад ба бусад хууч өвчтэй байсан
-Жирэмсэн байх хугацаандаа стресс, ядаргаанд орох
-Жирэмсний үеийн цус багадалт
-Жирэмсэн үеийн хожуу хордлого
-Хүндрэлтэй төрөх
-Нярай ба ургийн бүтэлт ураг хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орох, хүүхэд төрөөд 30 секундын дотор амьсгалах ёстой байтал 90 секундийн дотор амьсгалахгүй байх зэрэг шалтгаанаас үүдэн тархины даралт буюу тархины хүчилтөрөгч болон цусан хангамж дутагдах эмгэг үүсэх шалтгаан болдог байна.
Тиймээс эхчүүд жирэмсэн байх хугацаандаа элдэв хорт зүйлс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй ба мөн өөрийгөө хэт их ядраахгүй, сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгах нь чухал юм.
Тархины даралттай хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:
-Хүүхэд хэт унтамхай, ноомой болох
-Уйланхай болох
-Хөдөлгөөн удаашрах
-сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолд орох
-Ханиад амархан хүрэх, хөлрөх
-Гүйлгэх
-Зулай овоож чинэрэх, толгойн хэлбэр өөрчлөгдөх
-Төрсний дараах долоо хоногт хүүхдийн хөдөлгөөн хэт багасах эсвэл хэт ихсэх
-Хүүхдийн мөчнүүдийн булчин нь сулрах
-Гулгих, гэдэс нь дүүрэх, царай нь хөхрөх. Эдгээр шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, зохих эмчилгээг хийлгэх нь чухал.
Тархины даралт буюу хүчилтөрөгчийн дутагдлыг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилдаг байна. Тархины хүнд хэлбэрийн даралттай хүүхэд татах, саажих, тархинд усжилт үүсэх аюултай. Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүнд хэлбэр лүү шилжих эрсдэлтэй. Харин хөнгөн хэлбэрийнх нь ямар нэгэн гоц эмчилгээ хийлгүйгээр өөрөө аяндаа эдгэрэх магадлалтай байдаг. Гэхдээ тархины даралт нь ямар ч үед илэрсэн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал юм. Ер нь тархины даралт хүнд хөнгөнөөсөө хамаарч, бүрэн эдгэрэх, үгүй нь шалтгаалдаг байна. Гэхдээ зарим тохиолдолд эрт үед нь эмчилсэн ч гэсэн бүрэн эдгэрэхгүй байх тал байдаг. Гэхдээ энэхүү өвчин нь дан ганц эмч, эмнэлэг, эмийн эмчилгээнээс гадна аав, ээжийн арчилгаа, сувилгааг ихээхэн шаарддаг.
Иймд хүүхдийг унагааж, доргиохгүй байх, уух юм сайн өгч, шингэн алдуулахгүй байх, хүүхдийг өвлийн улиралд дааруулахгүй байх, 30 градусын хэмээр өндөрлөсөн дэр дэрлүүлэх, хүүхдийг тайван хөдөлгөөнгүй байлгах, дулааны улиралд хүүхдийг агаар салхинд тогтмол гаргаж байх, хүүхдийн өрөөг сайтар агааржуулах гэх зэргийн арга хэмжээг эцэг эхийн зүгээс авах нь зүйтэй.
Тархины даралттай холбоотой асуулт, хариулт
-Тархины даралт юунаас болж үүсдэг вэ?
-Тархины даралт байнга ихсэж, багасдаггүй. Томчуудын цусны даралт байнга хэлбэлздэггүйтэй адил ойлголт. Тархинд байдаг нугасны ус тодорхой хэмжээтэй, өөрийн даралттай, өнгө зүстэй. Тэр хэмжээ алдагдахад тархины даралт ихсэх, буурах шинж тэмдэг илэрнэ.
Хүүхэд шингэн алдах, гүйлгэх, бөөлжих, доргисноос даралт бууж болно. Нярай хүүхэд уйланхай, нойр муутай болох, цочих, гулгих зэрэг шинж тэмдгийг эмч нар тархины даралт гэж хавтгайруулан оношлоод байгаа юм. Хүүхэд 2-5 сар болж байж гадаад орчиндоо дасан зохицдог. Тэгэхээр хүүхдийг сайн ажиглаж, зөв оношлох хэрэгтэй. Эцэг, эхийн асаргаа муу, өрхийн эмчийн анхаарал халамж сул бол өвчин даамжирна.
-Тархины даралт чухам ямар хор нөлөөтэй өвчин юм бол?
-Тархины даралтын цаана тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдал, тархины эмгэгшил явагддаг. Үүний шалтгаан нь эх жирэмсэн үедээ ханиад хүрсэн, элдэв архаг хууч өвчтэй, архи, тамхи хэрэглэдэг, байнгын стресс ядаргаатай, цус багадалттай байснаас болно.
Мөн жирэмсний хожуу үеийн хордлоготой бол ургийн хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсгэдэг. Эмгэгтэй эхээс төрсөн хүүхэд ихэвчлэн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдалтай буюу бүтэлттэй төрдөг. Ийм үед хүүхэд өвчлөмтгий, амархан ханиад хүрдэг, шингэн алддаг, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг.
-Хүчилтөрөгчийн архаг дутагдал тархины даралтыг үүсгэдэг үү?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ хүчилтөрөгчийн дутагдал хүнд, хөнгөн, хүндэвтэр гурван янз. Хүнд нь татах, саажих, тархинд усжилт үүсэх магадлал өндөртэй. Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй. Харин хөнгөн хэлбэр нь ямар нэг эмчилгээгүйгээр өөрөө эдгэрэх магадлал өндөртэй байдаг.
Тархины даралттай хүүхдэд илрэх хэд хэдэн шинж бий. Нэгдүгээрт, төв мэдрэлийн тогтолцооны дарангуйллын шинж хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдэд илэрнэ. Ийм үед хүүхэд унтаа, ноомой болно. Энэ нь хүнд хэлбэрт орно. Бас төв мэдрэлийн системийн сэрлийн процесс нь мэдрэг хүүхэд уйланхай байдаг. Гэхдээ дээрхтэй харьцуулахад аюул багатай. Мөн хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой байж болно.
Гүйлгэдэг, амархан ханиад хүрдэг, хөлөрдөг бол гавлын дотоод даралт буюу тархи усжилтын хам шинж гэж оношилно. Ийм үед хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгддөг. Дух руу цүлхийнэ, заадлууд сална. Даралт ихсэхэд зулай овойж чинэрдэг.
-Тархины даралт эдгэрэх үү?
-Хүнд, хөнгөнөөс шалтгаална. Эрт эмчилбэл мэдээж, үр дүн сайтай. Эрт эмчилсэн ч үр дүн муутай байх тал бий. Эмийн эмчилгээ хийхээс гадна эцэг, эхийн арчилгаа сайн, унагааж доргиох гүй, шингэн алдуулахгүй байх хамгийн чухал.
URL: