Т.Дашдэлэгийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.

Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм. Тус хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн ч  шүүгдэгчдийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.


URL:

Сэтгэгдэл бичих