Бөмбөгөрийн гүүрэн гарцыг ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгнө
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байна.
Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад орно
URL: