“Эрдэм сурж ээжийгээ жаргаанаа” гэсэн бяцхан охин нь сургууль дээрээ хийлгэсэн сахуугийн вакцинаас болоод амьдараа тарчилж байгаад хариуцлага хүлээх хэн ч байсангүй.
Хором мөч бүхэнд өвчиндөө шаналж тэсгэл алдан уйлж байгаа энэ бяцхан охиныг Н.Энхбилэг гэдэг. Охин Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нийг хүртэл эрүүл саруул, хичээл номдоо гүйж байжээ.
Харин 2013.10.08-нд аймгийн эмч нар охинд сахуугийн вакцин хийсэн тэр “хар өдөр”-өөс хойш ангийнхаа найзуудтай ахиж уулзаагүй, монголд анх удаа гарч байгаа саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчинтэй гэсэн онош сонсож ар гэрийнхээ нүдэн дээр амьдаараа тарчилж байгаа нь энэ.
Хүйтэн харц гаргасан эмч нарын гарыг харж олон хоног эмчилгээ хийлгэсэн ч охины бие дээрдэхгүй байгаад аргаа барсан эцэг , эх нь олноос тусламж хүсч утсаа өгчээ.
Баянхонгор аймгийн харьяат иргэн, Энхбилэг охины аав Д.НАМЖИЛДОРЖ
Холбоо барих утас: 95496963
fact.mn
URL: